Германы баг анхны тоглолтдоо хожигдов

2018-06-18 16:06:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2006 оны ДАШТ-ий аварга Италийн баг 2010  онд бүсээсээ гарч чадаагүй, 2010 оны аварга Испанийн баг 2014 онд мөн л бүсийн  тоглолтоос хасагдсан. Аваргууд бүсийн тоглолтоос хасагддаг болсон үзэгдлийг  Германы баг эвдэнэ гэж хүмүүс маш их найдаж байсан ч Германы баг анхны  тоглолтоороо Мексикийн багт 0:1 харьцаатай хожигдов. Тэднийг дараа нь Швед,  БНСУ-ын чангахан багууд  хүлээж байна. 1962 оноос хойш ямар ч баг  дараалан дэлхийн аварга болж чадаагүй. Германы багт олон асуудал тулгарчээ. Баг  тамирчдын дундаж нас хөгширч, довтлогч нь сулхан болсон байна. Гэвч ямар ч баг  түрүүлэхийн тулд амаргүй давааг давж таарна. 

Их уншсан

холбоотой мэдээ