​Хятад улс даяар Луут завины баяраа тэмдэглэж байна

2018-06-18 16:28:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр Хятадын уламжлалт Луут завины   баяр буюу билгийн улирлын 5 сарын 5-ны баяр юм. Хятадын олон газрын ард иргэд   завины уралдаан тэмцээн зохиох, зунз буюу навчинд боосон тутарга идэж, хувиараа   аялах зэрэг баялаг агуулгатай арга хэмжээ зохион, баяраа тэмдэглэж байна.

Хятад улс даяар Луут завины баяраа тэмдэглэж байна

2000 гаруй жилийн түүхтэй Луут завины баяр   бол Хятадын зүүн өмнөдийн тэнгисийн эрэг дагуу нутгийн хүмүүсийн усны сахиулсан,   луун сахиулснаа шүтэх баяр юм. Хятадын эртний яруу найрагч Чюй Юань эх орноо   хайрлах сэтгэлээ илэрхийлэхийн тулд билгийн улирлын 5-р сарын 5-нд гол руу үсэрч   амиа хорлосон гэдэг. Зарим газар билгийн улирлын 5-р сарын 5 бол агуу эх оронч,   яруу найрагчаа дурсах баяр ч гэдэг. Билгийн улирлын 5-р сарын 5, сар шинэ, ханш   нээх, еэвэн сарын баяр нь Хятадын уламжлалт 4 том баяр юм. Луут завины баярыг   2009 онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд албан ёсоор бүртгэснээр, тус баяр   дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн Хятадын анхны баяр болжээ. 

Хятад улс даяар Луут завины баяраа тэмдэглэж байна

Олон хүмүүс луут завины тэмцээнд ордог   бөгөөд Хятадын олон бүс нутаг, ялангуяа далайн эрэг дагуу газрууд луут завины   баярыг гойд тэмдэглэдэг юм. Нэгэн жуулчин хэлэхдээ:  

Би анх удаагаа луут завины   тэмцээнд оролцож байна. Тус тэмцээнд хэдэд орох нь чухал биш, харин луут завины   баяраар завины тэмцээнд оролцон, сайхан уур амьсгалыг мэдрэх гэсэн юм гэжээ.

Хятад улс даяар Луут завины баяраа тэмдэглэж байна

Луут завины үеэр Хятадын олон нутагт   аагим халуун болдог. 4 улирлын дагуу эрүүл мэндийн дасгал хийдэг Хятадын иргэд   энэ баяраар шарилж зэрэг эмийн ургамал чанасан усаар биеэ угаадаг. Жянсү мужийн   Чиньтун хэмээх эртний сууринд олон эмийн ургамал чанасан том төмөр тогооноос уур   савсаж байв. Үзэмжит бүсийн ажилтан зэрэглэн тавьсан модон хувинд эмийн ургамал   чанасан шүүсийг юүлнэ. Эцэг эхчүүд 10-аад хүүхэд дагуулж авчраад тус шүүсээр   биеийг нь арчиж өгч байлаа.  

Хятад улс даяар Луут завины баяраа тэмдэглэж байна

“Ёстой баяртай байна, эмийн ургамлын   шүүсээр биеэ угаасан.”“Өнөөдөр олон сонирхолтой юм сурлаа. 5-р   сарын 5-ны баяраар эмийн ургамлын шүүсээр биеэ угаавал, шумуул хазсан ч   загатнахгүй. ” Эх   сурвалжийн танилцуулснаар, эмийн ургамлыг өглөө чанаад шүүсээр нь үдэд биеэ   угаана. Олон эмийн ургамлыг том тогоонд хийж, цэвэр усаар тогоог дүүргээд   буцалгасны дараа зөөлөн галаар удаан чанаж, идээшиж, өвөрмөц үнэр гарахаар нь   хөргөн биеэ угаадаг. Энэ нь арьсны өвчнөөс сэргийлж, шумуул хөөдөг үйлчилгээтэй.   Янз бүрийн арьсны тос олон бий ч хүмүүс эмийн ургамлын шүүсээр биеэ угааж,   уламжлалт аргаар эрүүл мэндээ баталгаажуулж байна.  Зунз буюу хулсны навчинд боосон тутарга   идэх нь Хятадын олон газрын Луут завины баярын уламжлалт заншил юм. Анх навчинд   тутарга, чавга боодог байсан бол өдгөө махны төрөл, жимс боодог болж, Хятадын   өмнөд, умардын нутгуудад зунзны төрөл зүйл 100 гаруйд хүрчээ. Бээжингийн Зан   үйлийн музей тусгай зориулалтын бүс гаргаж, хотын иргэд, жуулчдад зунз боохын   сайхныг мэдрүүлж байна. Зарим хүүхэд навчинд тутарга, чавга боож байлаа.

Хятад улс даяар Луут завины баяраа тэмдэглэж байна

Нэгэн   бяцхан охин сурвалжлагчид хэлэхдээ:“Би зунз боох дуртай. Учир нь надад гоё   санагдсан. Энэ бол миний боосон анхны зунз, би их баяртай   байгаа.” Хонконгийн засаг захиргааны онцгой бүсээс   ирж, Бээжинд аялж буй Ли Юань: Луут завины баярын сэдэвт иж бүрэн соёлын үйл   ажиллагаатай танилцах нь энэ баярын тухай ойлголтыг нэмэгдүүлж, уламжлалт соёлыг   мэдэрсэн гэжээ.  Хагас бүтэн сайны амралттай нийлсэн луут   завины баярын амралтаар улам олон Хятад хүмүүс гэр хотлоороо цуглан, хувийн   унаагаар гадагшаа аялсан байна. Хятадын Зан үйлийн нийгэмлэгийн орлогч дарга,   хатагтай Жан Бо: үндэстний уламжлалт соёлын чухал баярын хувьд Луут завины баяр   Хятад хүмүүсийн уламжлалын үзлийг агуулсан төдийгүй тэдний эх оронч сэтгэлгээг   харуулдаг. Энэ баяр шинэчлэл, хөгжлийн дунд хойшид уламжлагдан үлдэнэ   гэжээ.

 

Их уншсан

холбоотой мэдээ