​Чинь гүрнээс өмнөх үеийн туурийг илрүүлэв

2018-06-18 16:51:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Саяхан ӨМӨЗО-ны Түүхэн дурсгалт зүйлс,  археологийн судалгааны газар Улаанхад хотын Уухан хошууны нутгаас Чинь гүрнээс  өмнөх үеийн туурь илрүүлжээ. Энэ нь Өвөр Монголын зүүн өмнөд нутгийн хүрэл  зэвсгийн үеийн археологийн судалгаанд шинэ баримт болсон гэж судлаачид үзэж  байна.

ӨМӨЗО-ны Түүхэн дурсгалт зүйлс, археологийн судалгааны газрын  судлаачийн танилцуулснаас үзвэл, Уухан хошууны Линьжяди сумын Рэшүйтан тосгоны  баруун талын давааны энгэрт орших тус туурь далай түвшнээс дээш 712 метр өндөр,  өмнө талаараа өндөр, хойгуураа намхан, зүүн, баруун хоёр талаараа усан хэрэмтэй  байжээ. Өмнөөс хойш 150 метр, зүүнээс баруун тийш 100 метр, нийт талбай нь 15  мянган ам дөрвөлжин метр юм.

Тэндээс гурван онгон илрүүлсний нэгэнд нь хоёр хүнийг хамт оршуулсан  бөгөөд гурвууланд нь хэвтүүлж тавьсан, дагуулж оршуулсан эд зүйлсийн хувьд нэг л  хэлтэрхий вааран аяга байжээ.

Эндээс гарсан вааран савны хэлбэр, зураг, материал зэргийг судалсны  дүнд Шан улсын сүүл үеийн соёлтой төстэй байна гэж судлаачид үзсэн  байна.  Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ