Гурван талт хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх тухай ярилцана

2018-06-19 09:44:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайдын орлогч Игор Моргулов хэлэхдээ: ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Москва хотод уулзахдаа БНАСАУ-тай гурван талт хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх тухай ярилцана гэжээ.

Моргулов мөн өдөр Москва хотноо хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Солонгосын хойгийн цэргийн сөргөлдөөнийг буруулахыг ОХУ зорьж байна. Хэлэлцээний үеэр тус бүсэд цэргийн сургуулилт хийх нь зохисгүй юм. Иймэрхүү цэргийн сургуулилтыг цуцлах нь зөв зам юм гэж Оросын тал үзэж байна гэжээ.

В.Путины урилгаар Мүн Жэ Ин 6-р сарын 21-нд ОХУ-д төрийн айлчлал хийх юм. Энэ нь БНСУ-ын ерөнхийлөгч сүүлийн 19 жилд анх удаагаа ОХУ-д төрийн айлчлал хийсэн тохиолдол болох юм.

4-р сарын 29-нд Мүн Жэ Ин, Путин нар утсаар ярьж, БНАСАУ-ын талтай хамт гурван талт эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлж, энх тайванд тус дөхөм үзүүлэх ёстой гэж хоёр тал санал нэгтэй үзсэн байна. 

Их уншсан

холбоотой мэдээ