"Докдо аралд цэргийн сэргийлэх сургуулилт" хийжээ

2018-06-19 09:48:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд БНСУ-ын армийн талын мэдээлснээр, 18, 19-нд БНСУ-ын цэргүүд Докдо буюу Японоор Такешима арал, түүний эргэн тойронд "Докдо аралд цэргийн сэргийлэх сургуулилт" хийсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тус цэргийн сургуулилтад БНСУ-ын Тэнгисийн цэрэг, Тэнгисийн явган цэргийн бригад, Тэнгисийн цагдаагийн алба хамтран оролцсон юм. Цэргийн сургуулилтад Тэнгисийн явган цэргийн бригадын шуурхай анги арал дээр гарч "түрэмгийлэгч хүчин"-тэй "сэргийлэлтийн тулаан" хийх зэрэг агуулгатай юм байна.

БНАСАУ, БНСУ, Япон гурван улсын аль аль нь Докдо буюу Такешима аралд бүрэн эрхтэй хэмээн мэдэгдэж, одоо тус арлыг БНСУ хяналтдаа авч байна. 

Их уншсан

холбоотой мэдээ