Шведийн баг БНСУ-ын багийг 1:0-ээр хожив

2018-06-19 09:59:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шведийн баг БНСУ-ын багийг 1:0-ээр хожив

Орон   нутгийн цагаар 18-нд, ОХУ-д болж буй хөл бөмбөгийн ДАШТ-ний F хэсгийн тоглолтод   Шведийн шигшээ баг БНСУ-ын шигшээ багийг торгуулийн цохилтоор 1:0-ийн харьцаатай   буулгаж авлаа. Тэмцээний эхэнд БНСУ-ын баг эрч хүчтэй тоглож байсан ч тэмцээний   15 дахь минутаас эхлэн Шведийн баг санаачилгыг гартаа аван, хариу довтолж, 19   минутад 9 дугаартай тамирчин Бели гоол хийх тун дөхсөн юм. Харин 62 дахь минутад   Шведийн шигшээ багийн тамирчин Гранквист Андреас торгуулийн цохилтоор шийдвэрлэх   гоолыг оруулсан байна. Үлдсэн минутад БНСУ-ын баг хариу довтолгоо хийсэн ч гоол   оруулж чадалгүй тэмцээний өндөрлүүллээ. Дараагийн удаад БНСУ Мексиктэй, Герман   Шведтэй тоглох юм.

Шведийн баг БНСУ-ын багийг 1:0-ээр хожив

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ