Хятад, Монгол, Оросын үзэсгэлэн яармаг өндөрлөв

2018-06-19 11:09:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд ӨМӨЗО-ы Улаан хотод "Өвөр Монгол•Хянган аймаг•Хятад, Монгол, Оросын олон улсын экологийн цэвэр бүтээгдэхүүний яармаг-2018" өндөрлөлөө. Тав хоног үргэлжилсэн яармагийн худалдааны хэмжээ 4 сая гаруй юаньд хүрсэн байна.

Энэ удаагийн яармагт Хятад, Монгол, Оросоос нийт 300 гаруй аж ахуйн нэгж оролцжээ. Монгол, Оросоос 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, шинэ амжилт гаргажээ. Үзэсгэлэнд хүнсний болон ноосон бүтээгдэхүүн, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үндэстний хувцас, гар урлалын бүтээгдэхүүн зэргийг тавьж, гурван орны худалдааны хэмжээ 4 сая гаруй юаньд хүрчээ. 

Яармагийн үеэр болсон хөрөнгө оруулалт, худалдааны олон талт хуралд, Хятад, Монгол хоёр орон "Соёлоор хамтын ажиллагаагаа ахиулах санамж бичиг"-т гарын үсэг зурж, хоёр тал нутаг дэвсгэр дээрээ тоглолтын үйл ажиллагаа, форум, хурал, яармаг зэргийг хамтдаа зохион байгуулах талаар зөвшөөрч, Хятад, Монгол хоёр орны олон талт соёлын солилцоог хамтдаа ахиулах юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ