Солонгосын цөмийн асуудлаар хэлэлцэв

2018-06-19 11:13:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Солонгосын цөмийн асуудлаар хэлэлцэв

18-нд АНУ-ын   Төрийн департамент мэдэгдэл нийтэлж: 17-нд Төрийн нарийн бичгийн дарга Майк   Помпео, БНСУ-ын Гадаад харилцааны сайд Кан Ген Хватай утсаар ярьж, АНУ,   БНАСАУ-ын удирдагчдын Сингапурын дээд уулзалтын дараах Солонгосын цөмийн   асуудлын хандлагын тухай хэлэлцсэн гэжээ.

Солонгосын цөмийн асуудлаар хэлэлцэв


Мэдэгдэлд: Солонгосын хойг "бүрмөсөн, шалган   нотолж болохуйц, цөмийн зэвсгээ эргэлт буцалтгүй орхих"-ыг ахиулах талаар АНУ,   БНСУ хичээн зүтгэсээр байх тухай Помпео, Кан Ген-Хва нар амлав гэжээ. Мөн хоёр   тал: БНАСАУ цөмийн зэвсгээ орхихоос өмнө, тус оронд дарамт үзүүлсээр байх болно   гэжээ.
 12-нд Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп,   БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нар уулзаж, хамтарсан мэдэгдэлд   гарын үсэг зурсан юм. БНАСАУ-д аюулгүйн баталгаа өгөхөө АНУ-ын тал амлаж,   Солонгосын хойгийг бүрмөсөн цөмийн зэвсэггүй болгохоо амалж буйгаа БНАСАУ-ын тал   дахин нотолсон билээ.

13-нд Помпео: Ирээдүйд АНУ, БНАСАУ хоёр тал   олон ажил хийх ёстой. Хоёр тал үргэлжлэн яриа хэлцэл өрнүүлэхээр төлөвлөж байна:   Ирэх хоёр жил гаруйн хугацаанд БНАСАУ цөмийн зэвсгээ хураах талаар томоохон арга   хэмжээ авч хэрэгжүүлэхийг хүсэж байна гэжээ.   

Их уншсан

холбоотой мэдээ