​АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулилтаа түр цуцалснаа мэдэгдэв

2018-06-19 11:16:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн  мэдээ: Орон нутгийн цагаар 18-нд АНУ-ын Батлан хамгаалах яамны  гаргасан мэдэгдэлд: Ерөнхийлөгч Дональд Трампын өгсөн амлалтын дагуу, АНУ-ын  арми БНСУ-тай ирэх 8-р сард хийхээр товлоод байсан хамтарсан цэргийн  сургуулилтаа түр цуцалсан гэжээ.

БНСУ-ын Батлан хамгаалах  яам сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ: Зөвшилцөөний үр дүнд БНСУ, АНУ цэргийн  сургуулилтын бүх бэлтгэл үйл ажиллагаагаа түр цуцалж, бусад асуудлаар үргэлжлэн  зөвшилцөх болно гэжээ.

Энэ сарын 12-нд Сингапурт  АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон-Ун нар  уулзаж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан билээ. Трамп уулзалтын дараах  хэвлэлийн бага хуралд "өдөөн хатгасан чанартай", "зардал ихтэй” АНУ, БНСУ-ын  цэргийн сургуулилтыг түр цуцлах амлалт өгсөн юм. Тэрээр 13-нд  Вашингтонд очсоныхоо дараа: АНУ, БНАСАУ хойшдын хэлэлцээнд "үнэнч бодол  өвөрлөвөл" АНУ тус цэргийн сургуулилтыг цуцалж, "нэлээд их мөнгө хэмнэнэ"  гэжээ.

1953 онд Солонгосын хойгт  дайн зогссоноос хойш АНУ, БНСУ жил бүр том хэмжээний хамтарсан цэргийн  сургуулилт хийдэг болсон бөгөөд БНАСАУ үүнд эрс дургүйцэж, тус улсад дайсагнасан  заналхийлэл хэмээн үздэг юм.   Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ