Хүүхдүүдийг эцэг эхээс нь албаар салгахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв

2018-06-19 11:17:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд, НҮБ-ын  ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэвлэлийн  төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, хууль бусаар хил давсан цагаач эцэг  эхчүүдийг үр хүүхдээс нь албаар тусгаарлахыг эсэргүүцнэ хэмээн  тэмдэглэжээ. 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дуяррич мэдэгдэлдээ: "Дүрвэгсэд,  цагаачидтай хүндэтгэлтэй харьцах ёстой. Тэднийг эв зүйтэй зохицуулах нь олон  улсын хуульд нийцнэ. Хүүхдүүдийг эцэг эхээс нь албаар салгаж, сэтгэл санааг нь  хямрааж олохгүй. Гэр бүлийн хайр энэрлийг хамгаалах ёстой гэж Гутерриш үздэг"  гэжээ. 
С.Дуяррич мөн өдрийн хуралд, Гутерришийн байр суурь ямар нэг улс  оронд чиглээгүй. АНУ, Мексикийн хил дээр болсон явдалд Гутерриш санаа зовниж  байна гэжээ. 
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн  6 долоо хоногт, хуулийн ажилтнууд Америк, Мексикийн хил дээр байсан 2000 гаруй  хүүхдийг хууль бусаар хил давсан эцэг эхчүүдээс нь албаар салгасан байна. Ренчинсоо 



Их уншсан

холбоотой мэдээ