Цагаан ордны гаргасан мэдэгдлийн хариуд Хятадын Худалдааны Яам үг хэлэв

2018-06-19 11:23:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Синьхуа агентлагийн мэдээ: 6-р сарын 18-нд АНУ-ын Цагаан ордны гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлсэн үгэндээ: АНУ 50 тэрбум ам.долларын татварын жагсаалт гаргасны дараа улам даварч 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий татварын жагсаалт гаргана гэж сүрдүүлж байна. Дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх энэхүү байдал нь хоёр талын олон удаагийн хэлэлцээрээр хүрсэн нийтлэг ойлголтоос няцаж, олон улсын хамтын нийгэмлэгийн урмыг хугаллаа. Хэрэв АНУ зохисгүй үйлдэл хийж, татварын жагсаалт гаргавал Хятадын тал аргагүйн эрхэнд ижил хэмжээний цогц арга хэмжээ авч, хариу барих болно гэжээ.


Хэвлэлийн төлөөлөгч: Америкийн тал худалдааны маргаан дэгдээж, зах зээлийн дүрэм журмыг үл ойшоож байгаа нь өнөөгийн дэлхийн хөгжлийн хандлагад нийцэхгүй, Хятад, Америк хоёр орны ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхол, дэлхий нийтийн эрх ашгийг хохироож байна. Улс орны болон ард иргэдийн ашиг сонирхол, дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоо, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг хамгаалахын төлөө Хятадын тал хариу арга хэмжээ авна. Гадаад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс байр сууриа өөрчлөхгүй, ард түмнийхээ төлөө байхаар төв болгохоо баримтлан, өөрчлөлт нээлттэй бодлогоо үргэлжлүүлж, эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулан, орчин үеийн эдийн засгийн системийг бүтээн байгуулах ажлыг түргэтгэх болно гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ