БНХАУ, НҮБ-ын Энх тайван, хөгжлийн сангийн удирдах хорооны III хурал болов

2018-06-19 11:27:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд, БНХАУ-аас НҮБ-д суугаа  суурин төлөөлөгчийн мэдээлснээр, 14-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрт БНХАУ,  НҮБ-ын Энх тайван, хөгжлийн сангийн удирдах хороо III удаагийн хурал хуралдуулж,  тус сангийн 2016, 2017 оны төслүүдийн хэрэгжилтийг дүгнэн, санхүүгийн байдлыг хянан хэлэлцэж, 2018 оны санхүүжилтийн төслийг хэлэлцэн баталсан  байна. 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Тамгын газрын дарга Рибейро  Виотти хурлыг даргалж, БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ма Жаошюй, Гадаад  хэргийн яамны Олон улсын газрын дарга Ли Жүньхуа нар хуралд  оролцжээ. 
Ма  Жаошюй: НҮБ-ын үүрэг хариуцлагыг дэмжиж, НҮБ-ын нэр хүнд, байр суурийг хамгаалах  нь Хятадын дипломат харилцааны үндсэн бодлого юм. БНХАУ, НҮБ-ын Энх тайван,  хөгжлийн санг байгуулсан нь НҮБ-ыг БНХАУ эрс дэмжиж буйг харууллаа. БНХАУ-ын тал  НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газрын хамтын хүчин чармайлтаар, зарим төслийг  амжилттай хэрэгжүүлж, иж бүрэн үр ашигтай удирдлагын механизм байгуулан, БНХАУ,  НҮБ-ын хамтын ажиллагаа өрнүүлэх шинэ индэр бий болгосноор, үр дүн нь улам  илэрхий болж байна гэжээ.  Ренчинсоо
  

Их уншсан

холбоотой мэдээ