АНУ "Сансрын арми" байгуулна

2018-06-19 16:31:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ  "Сансрын арми" байгуулна

18-нд АНУ-ын  ерөнхийлөгч Д.Трамп зарлиг гаргаж, Америкийн армийн 6 дахь төрөл болох Сансрын  армийг даруй бэлтгэн байгуулахыг Батлан хамгаалах яамандаа үүрэг даалгавар  өгчээ. 

АНУ  "Сансрын арми" байгуулна


Америкийн Цагаан ордны мэдээлснээр, мөн өдөр "Сансрын үндэсний  комисс"-ын хуралд Д.Трамп, Сансрын арми бэлтгэн байгуулахыг Батлан хамгаалах  яамандаа даалгаж, "тусгай ч гэсэн эрх тэгш" хэмээх үгээр ирээдүйн сансрын  арми ба агаарын цэргийн харьцааг тодорхойлсон  байна. 

Одоогоор Америкт таван төрлийн арми байгаа нь хуурай  замын, агаарын, тэнгисийн, тэнгисийн цэргийн десантийн анги, тэнгисийн эргийн цагдаа  зэрэг болно. 

Д.Трамп урьд нь сансрын арми байгуулах тухай  олонтаа дурдаж байсан юм. Түүний үзэж буйгаар, сансар огторгуй нь эх газар,  агаар мандал, тэнгис далайтай нэгэн адилаар байлдах салбар юм. Конгрессийн зарим  гишүүн энэ санаачлагыг дэмжсэн боловч эргэлзээ дагуулсаар байгаа  ажээ.

Мөн өдөр Д.Трамп "Сансрын бодлого заавар-3"-т гарын  үсэг зурлаа. Тэр нь голдуу хиймэл дагуулаар зам харилцааг удирдахтай холбоотой  бөгөөд орон зайн түгжрэлээс үүдсэн өрсөлдөөн сорилтыг зохицуулах зорилготой юм  байна. 




Их уншсан

холбоотой мэдээ