2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг гурван орон хамтран зохион байгуулна

2018-06-19 16:32:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 6-р сарын 13-нд Москвад Олон улсын хөл бөмбөгийн холбооны төлөөлөгчдийн 68 дугаар хурал болов. Хурлаар санал хурааж 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулахаар өргөдөл өгсөн Америк, Канад, Мексик гурван оронд эрх өгсөн байна. Мөн Марокко улс тус тэмцээнийг зохион байгуулахаар өргөдөл өгсөн боловч саналын дүнгээр ялагдсан юм. 2026 оны ДАШТ-нд оролцох багийн тоог 48 болгон өргөтгөх тул гурван орон хэрхэн хамтран ажиллах нь олны анхаарлыг татаж байна. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Ли Да-Юны Москва хотоос ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Мөн өдрийн их хурлаар, ДАШТ зохион байгуулахаар хэдэн удаа өргөдөл өгсөн Марокко улсыг хамтарч өргөдөл өгсөн Америк тивийн гурван орон нэлээд давуу саналаар ялжээ. Хамтарч зохион байгуулах өргөдөл өгсөн төлөөллийн нэг АНУ-ын Хөл бөмбөгийн холбооны дарга Карлос Кордейро: АНУ ганцаараа ДАШТ зохион байгуулах чадвартай. Гэвч бусад орнуудад зохион байгуулах боломж нээж өгөх ёстой. Түүхэнд 48 баг оролцох анхны ДАШТ-ийг хамтран зохион байгуулах нь хамгийн зөв сонголт юм гэжээ.

“Ийм том ДАШТ-ийг цөөхөн хэдэн орон зохион байгуулах боломжтой. Бид энэ удаад хожмын өргөдөл өгөгсдөд шинэ загвар гаргаж өглөө. Олон улс орон энэ загвараас үлгэр авч болно. Скандинавын орнууд, Баруун Европ, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Америк хамтарсан өргөдөл өгч болох юм. Тэгвэл 16 цэнгэлдэх хүрээлэнг шинээр байгуулах шаардлагагүй болно.”

2026 оны ДАШТ олон улсын хөл бөмбөгийн дээд зиндааны тэмцээний 4 дэх удаагийн өргөтгөл болж, 80 удаагийн тоглолт хийх төсөөлөлтэй байна. Өнөөгийн 32 багийн загвараар 64 удаа тоглодог. Багийн тоог өргөтгөсний дараа ДАШТ урьдын адил сайхан болж чадах болов уу? Америк тивийн гурван орон хамтран зохион байгуулах нь улс төрийн эрсдэлтэй тулгарах уу? Одоо АНУ гаалийн татварын асуудлаар Канад, Мексиктэй маргаантай байна. Энэ тухай АНУ-ын Хөл бөмбөгийн холбооны дарга К.Кордейро: Гурван орон бүгд засгийн газрын түвшний хүчтэй дэмжлэгийг авсан Мөн багийн тоогоо өргөтгөх нь тийм хэцүү асуудал биш. Учир нь Олон улсын хөл бөмбөгийн холбооны гишүүд бүгд санал өгөх эрхтэй. Харин урьдын адил “далдуур” шийдэхгүй. Энэ нь олон түмэнд улам их итгэл найдвар төрүүлж байгаа юм гэжээ.

“Олон улсын хөл бөмбөгийн холбооны гишүүн бүхэн санал өгөх эрхтэй. Энэ нь урьд өмнө бол санаанд оромгүй зүйл. Олон улсын хөл бөмбөгийн холбооны өөрчлөлт асар их амжилт гаргалаа. Өнөөдрийн мэдээ бол, хэн нь хэнийгээ дэмжих бус харин бүгд санал өгөх эрхтэй болсон явдал юм.

Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Гианни Инфантино хоёр жилийн өмнө сонгогдож, авилгын хэргээр огцорсон Блаттерын ажлыг авснаас хойш, Олон улсын хөл бөмбөгийн холбоо авилгатай тэмцэх шинэ, иж бүрэн тогтоол гаргажээ. Жишээлбэл, ДАШТ-ийг зохион байгуулах эрх нь Зохион байгуулах зөвлөлийн онцгой эрх байхыг болиулж, нийт гишүүн орнуудад харьяалагдах эрх болгосон юм.

Гианни Инфантино холбооны нийт гишүүдэд хандан, ирэх ирэх жил болох Олон улсын хөл бөмбөгийн холбооны хурлын үеэр сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж: Олон улсын хөл бөмбөгийн холбоог дайчлан улам хичээж, сайн ажиллана гэжээ.

“Бид зөвхөн хөл бөмбөгийн төлөө бус, харин энэ спортоор амьсгалж, хөл бөмбөгийн спортыг гайхамшигтай болгож, түүний төлөө бүхнээ зориулах ёстой.”

2026 онд ийм олон баг цуглахад, тэмцээн гайхалтай болж чадах эсэхийг хэлэхэд эрт байна. Гэвч шалгаруулах тэмцээн ширүүн болдог Азийн хөл бөмбөгийн хувьд, Хятадын баг шалгарч магадгүй юм.

Их уншсан

холбоотой мэдээ