Стратегийн түншийн харилцаа тогтоов

2018-06-19 16:34:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

19-нд Ардын Их Хурлын Танхимд Хятад улсын дарга Ши Жиньпин, Боливын ерөнхийлөгч Ево Моралестай хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн, Хятад, Боливын стратегийн түншийн харилцаа тогтоож, түүхэн шинэ гараанаас Хятад, Боливын харилцааг улам ихээр хөгжүүлнэ гэдэгт санал нэгджээ.

Ши Жиньпин: Хятад, Болив дипломат харилцаа тогтоосон 33 жилийн турш, хоёр орны харилцаа үргэлжлэн тогтвортой хөгжиж, түүхийн хамгийн сайн үедээ ороод байна гэжээ.

Тэрээр: Хятад, Болив НҮБ-ын үйл хэрэг, тогтвортой хөгжил, цаг уурын өөрчлөлт зэрэг олон улсын чухал асуудлаар байр сууриа үргэлжлэн нягт уялдуулж, хөгжиж буй орны хууль ёсны эрх ашгийг хамтдаа хамгаалж, харилцан хүндэтгэсэн, төв шударга, хамтран ажиллах замаар хамтдаа амжилтад хүрсэн олон улсын шинэ хэлбэрийн харилцааг хамтдаа тогтоож,  хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулна гэж цохон тэмдэглэжээ.

Ево Моралес: Болив, Хятадын стратегийн түншийн харилцааг нягтруулж, "нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулж, олон салбарын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Латин Америк, Хятадын хамтын ажиллагааны харилцааг нягтруулж, дэлхийн энх тайван, хөгжил, шударга ёсны төлөө улам их хувь нэмэр оруулахад Болив улс бэлэн байна гэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ