Цэргийн сургуулилтаа зогсоох нь идэвхтэй үйл ажиллагаа юм

2018-06-19 19:34:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй  байхыг биелүүлэх ба энх тайвны механизмыг байгуулахын тулд 8 сард зохиох гэж  байсан UFG цэргийн нэгдсэн  сургуулилтыг түр  зогсоохоор хоёр тал шийдсэн хэмээн БНСУ, Америкийн  Батлан хамгаалах яам 19-нд хамтаар мэдэгдэв. 
  Үүнд холбогдуулан Хятадын  ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, Америк БНСУ цэргийн нэгдсэн  сургуулилтаа түр зогсоож буй нь идэвхтэй, бүтээлч ажиллагаа юм, Хятад улс үүнийг  сайшааж байна. Илүү ойртон очиж, Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байх түүнчлэн  улс төрийн аргаар зохицуулах үйл явцыг ахиулахад үргэлжлүүлэн хүчин чармайлт  гаргахыг бид талуудаас хүсэж байна гэв.

Их уншсан

холбоотой мэдээ