Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ хийв

2018-06-19 21:34:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ  хийв

19-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн өдөр Хятад улсад хүрэлцэн ирж, айлчлал хийж буй БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай хэлэлцээ хийлээ. Хоёр орны удирдагчид хоёр орны харилцааны хөгжил, Солонгосын хойгийн байдлаар санал бодлоо гүнзгий солилцож, БНХАУ, БНАСАУ-ын харилцааг цаашид баталгаажуулан хөгжүүлж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд тулгарч буй хөгжлийн эерэг хандлагыг ахиулж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд идэвхтэй хувь нэмэр оруулна гэж санал нэгтэй илэрхийлсэн байна. 

Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ  хийв

Ши Жиньпин хэлэхдээ: Хөдөлмөрийн намын хорооны дарга Ким Жон Ун та Сингапурт ерөнхийлөгч Д.Трамптай чухал уулзалт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, хойгт энх тайвны механизм байгуулах талаар зарчмын нийтлэг ойлголтод хүрч, идэвхтэй ахиц гаргасныг Хятад улс болон миний бие дээд хэмжээгээр үнэлж байна гэжээ. 

Тэрээр хэлсэн үгэндээ: 3 сар хүрэхгүй хугацаанд миний бие тантай 3 удаа уулзаж, хоёр нам, хоёр орны харилцааны хөгжлийн зүг чигийг зааж, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээлээ. Хятадын нам, засгийн газар БНХАУ, БНАСАУ-ын найрсаг хамтын ажиллагааны харилцааг дээд хэмжээгээр чухалчилдаг. Олон улсын болон бүс нутгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятадын нам, засгийн газрын байр суурь, хоёр ард түмний найрсаг сэтгэл, БНХАУ-ын социалист БНАСАУ-д үзүүлэх тус дэмжлэг өөрчлөгдөхгүй юм. Миний бие Хөдөлмөрийн намын хорооны дарга тантай хамт хоёр талын тохиролцсон чухал, нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр орны харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэн, хоёр орон, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ. 

Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ  хийв

Ши Жиньпин цааш нь хэлэхдээ: Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлснээс хойш Хятад улс өөрийн орны нөхцөлд тохирсон хөгжлийн замаа хайж олсон билээ. БНАСАУ мөн ажлын гол талаа эдийн засгийн бүтээн байгуулалтад шилжүүлэх чухал шийдвэр гаргаж, Умард Солонгосын социалист үйлс түүхэн шинэ шатанд гарсныг бид баяртай ажиглаж байна. БНАСАУ-ын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах, өөрийн орны онцлогт тохирсон хөгжлийн замаар замнахыг бид дэмжинэ гэжээ.  

Ким Жон Ун хэлэхдээ: Саяхан болсон БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалт талуудын ашиг сонирхол, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцсэн үр дүнтэй уулзалт болсон юм. Төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтыг хоёр тал сайтар хэрэгжүүлбэл Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох шинэ нөхцөл бүрдэх болно. БНАСАУ-ын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, тус хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад гаргасан Хятад улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Хятад болон холбогдох талуудтай хамт хойгийн үүрдийн энх тайван, тогтвортой байдлын систем байгуулж, Солонгосын хойгийн энх тайвны төлөө хамтдаа хүчин зүтгэхийг хүсэж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ