​Гэр орноосоо дайжсан хүний тоо ихээр нэмэгджээ

2018-06-20 11:18:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гэр орноосоо дайжсан хүний тоо ихээр нэмэгджээ

6-р сарын 20-нд "Дэлхийн дүрвэгсдийн өдөр" тохиож байна. 19-нд НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх газраас гаргасан шинэ тайланд: 2017 оны эцсийн байдлаар дайн дажин, хүчирхийллийн улмаас гэр орноосоо дайжсан хүний тоо дэлхийн түүхэнд хамгийн дээд хэмжээнд буюу 68 сая 500 мянгад хүрсэн гэжээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх газрын/ төлөөлөгч Эдуардс мөн өдөр хэвлэлд хандаж хэлсэн үгэндээ: НҮБ-ын гаргасан "Гэр орноосоо дайжиж буй асуудлын бүх дэлхийн хандлага" тайланд ашигласан тоо баримт бол НҮБ, холбогдох улс орнуудын засгийн газар, хамтын ажиллагааны байгууллагаас эх үүсвэртэй юм. Энэ тайлан бол маш чухал. Дэлхий даяар аргагүйн эрхээр гэр орноосоо дайжсан хүмүүсийг анхааралдаа авахыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ