ОХУ-ын шигшээ баг бүсийн тоглолтоос шалгарах болзол хангав

2018-06-20 16:04:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 19-ны орой, 2018 оны хөл  бөмбөгийн ДАШТ-ний "A" бүсийн хоёр дахь ээлжийн тоглолт боллоо. Зохион  байгуулагч ОХУ-ын шигшээ баг Египетийн багтай 90 минутын турш ширүүн өрсөлдөж,  ОХУ-ын баг 3:1-ийн харьцаагаар ялалт байгуулж, шигшээ 16-д үлдэх болзлыг  хангажээ. Анхны тоглолтоороо Саудын Арабын багийг 5:0 харьцаагаар  хялбархан  буулгаж авсан ОХУ-ын шигшээ багийн Египетийн багтай хийсэн тоглолт тун амаргүй  байсан юм. Тэмцээний дараа, Москва, Санкт-Петербургийн хөл бөмбөгийн хөгжөөн  дэмжигчдийн бүсүүд, гол гол өргөн чөлөө, гудамж талбай ОХУ-ын хөл бөмбөгийн  хорхойтнуудын сэтгэл хөдлөл, баяр хөөрөөр цалгиж байлаа. Оросын шигшээ баг 1986  оны хөл бөмбөгийн ДАШТ-ээс хойш 32 жилийн дараа ийнхүү бүсийн тоглолтоос  шалгарах болзол хангасан юм.     Далайнтуяа


 

Их уншсан

холбоотой мэдээ