Хятадын коммунист залуучуудын эвлэлийн төлөөлөгчдийнхурал болов

26-нд Бээжинд Хятадын коммунист залуучуудын эвлэлийн төлөөлөгчдийн XVIII хурал болов. Тус хуралд Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Жао Лэжи, Хань Жэн нарын нам төрийн удирдагчид оролцож, баяр хүргэн, Ван Хуннин намын төв хорооны өмнөөс "Шинэ эриний боломжийг ашиглан залуу насны мөрөөдлөө биелүүлье" сэдвээр үг хэллээ.

Тэрээр:Залуучуудын ажлын тухай Ши Жиньпин даргын чухал үзэл санаа шинэ эриний намын залуучуудын ажлыг сайтар хийх зүг чигийг тодорхойлсон юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний сургаалыг бат санаж, итгэл зоригоо хурцлан, ур чадвараа дээшлүүлж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх чухал хүчин болохыг өргөн олон залуус та нарт хүсэж байна гэжээ.
