Хятад Америкийн БХЯ-ны сайд нар хэлэлцээ хийв
27-ны өдөр Хятад улсын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалах яамны сайд Вэй Фэнхэ Бээжин хотноо АНУ-ын БХЯ-ны сайд Жамс Н.Маттистай хэлэлцээ хийв.
Вэй Фэнхэ: Хятад улс энхийн хөгжлийн замаар замнаж, Хятадын цэрэг арми улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг шуурхай хамгаална. Хятад Америк мөргөлдөхгүй, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллавал хамтдаа ашиг хүртэж, хамтдаа хөгжиж чадна. Хятад Америкийн хоёр арми хоёр төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтран ажиллаж, эрсдэлийг тогтоон барьж, хоёр армийн харилцааг хоёр орны харилцааны жинхэнэ тогтвортой хүчин зүйл болгох ёстой гэжээ. Тэрээр Тайваний асуудал, Өмнөд тэнгисийн асуудал болон Солонгосын хойгийн цөмийн асуудал зэрэгтэй холбогдуулан Хятад улсын байр суурь, анхаарал хандуулж буй байдлыг тодорхойлжээ.
Жамс Н.Маттис: Хятад улсын хөгжил Америк болон дэлхий дахины хөгжилд ашигтай юм. Америк Хятад эвсэг зохицонгуй харилцах ёстой. Америкийн тал Америк Хятад хоёр армийн харилцааг чухалд үздэг. Америк Хятад хоёр агуу их орон хамтран ажиллахаар дамжин дэлхийн энх тайван хөгжлийг ахиулна гэдэгт итгэн найдаж байна гэжээ.
Сарантуяа
