​Ши Жиньпин АНУ-ын БХЯ-ны сайдтай уулзав

2018-06-27 21:46:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

27-ны өдөр Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-д айлчилж буй АНУ-ын БХЯ-ны сайд Жеймс Маттистэй уулзах үед: Хятад Америк хоёр тал харилцан хүндэтгэн, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх зарчмын дагуу хоёр орны харилцааг хөгжүүлэх ёстой. Бид Хятад Америк хоёр орон хамтын ашиг сонирхолтойг олж харах төдийгүй хоёр талын хооронд зөрчил маргаан оршиж буйг ч зөв ойлгох ёстой. Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбогдсон Хятад улсын байр суурь бол бат бөгөөд тодорхой юм. Дээдээс өвлөсөн  нутаг дэвсгэрээ алган төдий ч орхихгүй, өөр бусдын юмыг атга чинээ ч авахгүй гэжээ. 

Ши Жиньпин АНУ-ын БХЯ-ны сайдтай уулзав

Ши Жиньпин: Одоо дэлхий ертөнц хөгжил шинэчлэлт тохируулалтын үе шатанд байгаа. Дэлхий дахинд олон туйлтай болж, эдийн засгийн даяаршил гүнзгийрч, улс орон хоорондоо улам нягт болж байна. Хятадын ард түмэн социалист орчин үеийн хүчирхэг улс байгуулахаар чармайж байгаа хэдий ч энх тайван хөгжлийн зам баримтлах бодно. Хятад улс өргөтгөл хийж, колоничлох замаар замнахгүй бөгөөд яасан ч дэлхий дахиныг эмх замбараагүй болгохгүй юм гэжээ.

Хятад Америкийн харилцааны талаар Ши Жиньпин: Өргөн тэнэгэр Номхон далай Хятад Америк хоёр орон болон бусад улс орнуудыг багтааж чадна гэжээ.

Ши Жиньпин: Хоёр армийн олон давхаргын хэлхээ холбоо болон механизмын бүтээн байгуулалтыг чангатгах нь эргэлзэл таамаглалыг арилгаж, эндүүрэл, буруу магадлал болон санамсаргүй хэргээс сэргийлэхэд тустай юм. Хоёр армийнхан илүү зөвшилцөн, итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, зөрчлөө тогтоон барьж, хоёр армийн харилцааг хоёр орны харилцааг дэмжих тогтвортой хүчин болгохыг хүсэж байна гэжээ.

Жеймс Маттис: АНУ хоёр армийн харилцааг маш чухалд үздэг, Америк Хятадын хоёр төрийн тэргүүний чухал нийтлэг ойлголтын дагуу, стратегийг зөвшилцлөө эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээг тэлж, зөрчлийн эрсдэлийг тогтоон барьж, хоёр армийн харилцааг хоёр орны харилцааг хөгжүүлэхийн бүтээлч хүчин зүйл болгоход бэлэн байна гэжээ.

Жеймс Маттис Ши Жиньпин даргад ерөнхийлөгч Дональд.Трампийн мэндчилгээг уламжилсан бөгөөд Ши Жиньпин дарга Жеймс Маттисээр дамжуулан, ерөнхийлөгч Дональд.Трампэд мэнчилгээ дэвшүүлжээ. 

Жеймс Маттис Хятадын талын урилгаар 26-28-ны өдрүүдэд Хятад улсад айлчилна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ