Хятад, Оросын V үзэсгэлэн худалдаа нээгдэв

2018-07-10 14:30:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн   цагаар 7-р сарын 9-нд, Хятад, Оросын V үзэсгэлэн худалдаа Екатеринбург   хотод нээгдэв.
Тус үзэсгэлэн худалдаа ОХУ-д хоёр дахь удаагаа зохиогдож   байна. Энэ удаад "Шинэ эхлэл, шинэ боломж, шинэ ирээдүй" уриан дор болж, Орос,   Хятадын 200 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. Үзэсгэлэн худалдаагаар Хятад, Оросын   эдийн засгийн хүчин чадал, түвшнийг төлөөлөх бараа бүтээгдэхүүн, технологийг   харуулж, хоёр орны орон нутаг, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд   хамтын ажиллагааны бүх талын индэр болсон юм.
Үзэсгэлэн худалдааны үеэр   27 төрлийн арга хэмжээ зохиож, үүнд Хятад, Оросын санхүүгийн хамтын ажиллагааны   дугуй ширээний хурал, Хятад, Оросын технологийн их дээд сургуулиудын холбооны IV   чуулга уулзалт, Хятад, Оросын оюуны өмчийн салбарыг хөгжүүлэх дугуй ширээний   хурал зэрэг үндэсний зэрэглэлийн худалдааны 15 төрлийн арга хэмжээ багтсан   байна.
Хятад, Оросын үзэсгэлэн худалдааг БНХАУ, ОХУ-ын засгийн газраас   зөвшөөрлөөр, Хятадын Худалдааны яам, Хятадын Хармөрөн мужийн захиргаа, Оросын   эдийн засгийг хөгжүүлэх яам хамтран зохион байгуулж буй олон улсын эдийн засаг,   худалдааны яармаг юм. Тус үзэсгэлэн худалдаа урьд Хятадын Харбины эдийн засаг,   худалдааны уулзалт нэрээр 20 гаруй удаа зохиогдсон юм. 

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ