Европын орнуудыг зэмлэн буруушаав

2018-07-11 10:54:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд АНУ-ын   ерөнхийлөгч Д.Трамп цэргийн зардал, эдийн засгийн асуудлаар Европын орнуудыг   зэмлэн буруушааж, НАТО-гийн цэргийн зардлын дийлэнхийг АНУ гаргаж байна гэжээ. Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр,   10-нд Д.Трамп Брюссельд очиж, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох үед   хэлэхдээ: Батлан хамгаалах асуудлын тухай АНУ НАТО-д маш их хувь нэмэр оруулсан. Наад   зах нь зардлын 70 хувийг гаргасан. Харин Европын орнууд маш бага зардал   гаргасан. Энэ асуудлаар эдгээр оронтой зохицох арга зам хайна. Эдийн засаг   худалдааны хувьд 2017 онд Европын холбоотой хийсэн худалдааны алдагдал 151   тэрбум долларт хүрсэн. Энэ бол Европын холбоонд АНУ ашиглуулсны илрэл юм гэжээ.
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын   дараа, Трамп Их Британид албан ёсны айлчлал хийж, ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай   Финландын нийслэл Хельсинкид уулзах болно. Трамп: НАТО-гийн дотоодын цуврал   асуудал, Их Британид өндөр албан тушаалтнуудын албан тушаалаасаа огцорсны улмаас   "үймээн дэгдсэн" нөхцөл байдал зэрэгтэй харьцуулбал ОХУ нь энэ удаагийн хамгийн   хялбар асуудал байж мэднэ гэжээ. Тэрээр: ОХУ бол АНУ-ын өрсөлдөгч, гэхдээ хоёр   орон найрсаг харьцах нь муу хэрэг биш. Одоогоор ОХУ-ын ерөнхийлөгч Путин найз уу, дайсан уу гэдгийг сайн мэдэхгүй   байгаа учраас энэ удаагийн уулзалтаас их юм шалтгаална   гэжээ.   Далайнтуяа

 

Их уншсан

холбоотой мэдээ