Хятад, Германы автомат жолоодлоготой авто машины үзэсгэлэнтэй танилцав

2018-07-11 10:55:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 10-нд Берлин хотноо   Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Германы канцлер Меркельтэй хамт   Хятад, Германы автомат жолоодлоготой авто машины үзэсгэлэнгийн арга хэмжээнд   оролцов.

Хоёр орны ерөнхий сайд юуны өмнө Хятад, Германы 6   аж ахуйн нэгж, судалгааны хүрээлэн хамтран зохион бүтээсэн автомат жолоодлоготой   3 автомашинтай танилцав. Ли Кэчян, Меркель нар Хятад, Германы хамтран бүтээсэн   бүрэн автомат жолоодлоготой машинд сууж, талбайд цугласан хүмүүсийн анхаарлыг   татсан юм. Автомат жолоодлоготой авто машинтай танилцсаны дараа Ли Кэчян   Меркельд хандан: Дараагийн удаа Хятадад айлчлан автомат жолоодлоготой машинтай   танилцаарай" хэмээн урьсан байна.

Ли Кэчян, Меркель хоёр үзэсгэлэнтэй танилцахын   зэрэгцээ автомат жолоодлого зам харилцааны салбарын эмзэг давхаргын ашиг   сонирхлыг хэрхэн харгалзах, хамгийн сүүлийн үеийн тус технологийн хууль зүйн   асуудал, автомат жолоодлого, ухаалаг хотын хөгжлийг дэмжих, хоёр улсын засгийн   газар аж ахуйн нэгжүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлж, зохицуулалт хийх зэрэг талаар   санал бодлоо солилцлоо.

Ли Кэчян: Одоо дэлхий дахинд шинэ технологи,   үйлдвэрлэлийн шинэчлэл дэлгэрч, автомат жолоодлоготой авто машин, авто машины   үйлдвэрлэл, технологийн эн тэргүүнд хөгжүүлэх чиглэл болж, хөгжлийн асар их   ирээдүйтэй байна. БНХАУ гадаадад нээлттэй байх шинэ ээлжийн бодлого хэрэгжүүлж   байгаа бөгөөд авто машины салбарын зах зээлд нэвтрэх боломжийг улам нээнэ.   Германы аж ахуйн нэгжүүд Хятад улсад хөрөнгө оруулж, өндөр технологийн салбар   дахь хамтын ажиллагаагаа өргөтгөн, Хятад, Германы авто машины салбарын   уламжлалт хамтын ажиллагааг ухаалаг судалгааны хамтын ажиллагаа болгон хөгжүүлж,   зах зээлийн өрсөлдөөнд боломжийг ашиглан, хамтын ашиг сонирхлоо улам   өргөжүүлэхийг хүсэж байна гэжээ.


Н.Пүрэвжав  

Их уншсан

холбоотой мэдээ