Ван И хурлын ололт амжилтыг танилцуулав

2018-07-11 11:08:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И Саудын Арабын гадаад харилцааны сайд Адел Ал Жубер, Арабын орнуудын холбооны нарийн бичгийн дарга Ахмад Абдул Гайт нарын хамт Хятад, Арабын орнуудын  хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайд нарын хэмжээний VIII хурал өндөрлөсний дараа сэтгүүлчидтэй уулзаж, хурлын ололт амжилтыг танилцууллаа. 



Ван И: Энэ хурал түүхийн шинэ хуудсыг нээлээ. Нээлтийн ёслолын үеэр Ши Жиньпин дарга Хятад, Арабын орнууд бүх талаар хамтран ажиллах, хамтдаа хөгжих, ирээдүйд чиглэсэн Хятад, Арабын стратегийн түншийн харилцаа тогтооно гэж албан ёсоор зарласан. Хятад, Арабын орнуудын харилцааны шинэ статусыг талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрч, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулж, гадаад бодлого үзэл баримтлалын талаар чухал нийтлэг ойлголтод хүрэхийг зөвшөөрлөө. 



Энэ хурлаар ирээдүйн хамтын ажиллагааг төлөвлөсөн юм. Хятад Арабын орнууд "Бээжингийн тунхаг", "Чуулга уулзалтын 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө", "Хятад, Арабын орнууд Нэг бүс нэг замыг хамт байгуулах үйл ажиллагааны тунхаг" зэрэг 3 чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. 



Энэ хурал хамтын ажиллагаанд анхаарал хандуулсан юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулахаар гол шугам болгож, стратегийн итгэлцлийг нэмэгдүүлж, сэргэн мандах мөрөөдлийг биелүүлж, бие биеэсээ суралцахын төлөө хүчин чармайлт гаргахаар талууд тохиролцож, мөн олон салбарын хамтын ажиллагааны 100 гаруй нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын механизмыг гүнзгийрүүлэхээр санал нэгдлээ. 



Энэ хурал нь энх тайванд тус дөхөм үзүүлсэн юм. Хурлын нээлтийн үеэр Арабын орнуудтай хамт Дундад Дорнодын энх тайван, тогтвортой байдлын хамгаалагч болж, Дундад Дорнодыг бүх талаар сэргээх шинэ замаар замнах саналыг Ши Жиньпин дарга дэвшүүллээ. Түүний санаачилгыг Арабын орнууд идэвхтэй дэмжиж байна. Арабын орнууд өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалахыг БНХАУ хэлбэрэлтгүй дэмжиж, Палестины асуудлыг эртхэн шударгаар шийдвэрлэхийг ахиулна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ