Тайландын агуйд гацсан 13 хүнийг аварчээ

2018-07-11 11:13:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тайландын Чянграй хэмээх агуйд боогдсон хүүхдийн хөл бөмбөгийн багийн 4 хүүхэд, 1 дасгалжуулагчийг 10-нд аварч,   агуйгаас гаргасан байна. Ингэснээр 6-р сарын 23-нд агуйд боогдсон 13   хүнийг бүгдийг гаргажээ.
Тайландын авран туслах   багийн ажилтан сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: Олон улсын шилдэг 19 шумбагч,   Тайландын армийн аврах багийн гишүүд 10-нд агуйд орж аврах ажиллагаа   явуулсан. Мөн Хятад, Америк, Австрали зэрэг орны   аврах багийн 100 гаруй хүн хүчилтөрөгчийн сав зэрэг туслах хэрэгслийг   зөөвөрлөх ажиллагаанд оролцсон   гэжээ.
Тайландын Эрүүл мэндийн яамны дэд сайд Жессада:   Агуйгаас гаргасан бүх хүнийг эмнэлэгт хүргэж, 7 хоног тусгаарлан   эмчлүүлж байна гэжээ.
Тус агуй 10 км   урт, газар зүйн тогтоц нь маш ээдрээтэй, мөн Тайландад борооны улирал таарч,   агуй үерт автжээ. Аврах ажиллагаанд оролцсон   Тайландын тэнгисийн армийн тусгай хүчний гишүүн байсан нэгэн хүн 6-нд хүчилтөрөгчийн сав тээвэрлэх үедээ хүчилтөрөгчийн дутагдалд орж, хэт ачааллын   улмаас нас барсан байна. Аврах ажилд оролцож буй Хятадын мэргэжилтэн: Энэ   удаагийн аврах үйл ажиллагаа бэрхшээл ихтэй, өндөр   эрсдэлтэй байлаа гэжээ.

Н.Пүрэвжав 


Их уншсан

холбоотой мэдээ