Энэ бол хүчирхийлэл ба дүрэм журмын хоорондын дайн юм

2018-07-11 17:20:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд АНУ-ын худалдааны төлөөлөгчийн тамгын газар Хятадаас импортлох 200 тэрбум долларын бараанаас 10 хувийн гаалийн татвар нэмж авах жагсаалтыг нийтэлжээ. 11-нд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуан Чүнь-Ин: АНУ-ын үйл ажиллагаа бол худалдааны дээрэнгүй үзлийн сонгодог жишээ мөн гэж цохон тэмдэглэлээ. Хятадын тал шаардлагатай хариу арга хэмжээ авч, өөрийнхөө хууль ёсны эрх ашгийг эрс хамгаална. Энэ бол ганц талт үзэл ба олон талт үзэл, худалдааны ивээх үзэл ба чөлөөт худалдаа, хүчирхийлэл ба дүрэм журмын хоорондын дайн юм. БНХАУ олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт түүхийн зөв талд зогсож, олон талт худалдааны тогтолцоо, дүрмийг хамгаалах болно гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ