Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын байгуулалтыг хоёр тал эрчтэй ахиулна

2018-07-11 19:54:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин Пакистаны өрийн эрсдэл Хятад Пакистаны эдийн засгийн хонгилд сөрөг нөлөө учруулж мэднэ  гэсэн холбогдох мэдээллийг үгүйсгэсэн байна. Тэрээр: Хятад Пакистаны эдийн засгийн хонгил нь хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу тогтвортой ахиц гаргана гэдэгт итгэж байна, харин бусад хүчин зүйлд нөлөөлөхгүй юм гэжээ.  

 Сүүлийн өдрөөс, өрнөдийн хэвлэлийнхэн Пакистаны албаны хүний үгээс иш татаж тэмдэглэхдээ, одоо Пакистаны өрийн эрсдэл нэмэгдэж, гадаад валютын нөөц хангалтгүй байна, Хятад улс Пакистаны талд үргэлжлэн зээл олгохыг найдаж байна. Тэгэхгүй бол Пакистаны тал ОУВС-аас дахин тусламж хүсэх болно. Хэрэв ийм байдал гарвал Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын дэд бүтцийн төсөлд нөлөөлж болзошгүй гэжээ. Үүнд Хуа Чүнь-ин: холбогдох мэдээлэл үнэн бодит биш. Саяхан Пакистаны Сангийн сайд энэ талаар тодорхойлолт хийсэн. Пакистаны тал Хятад Пакистаны эдийн засгийн хонгилыг барьж байгуулах ажлыг тууштай дэмжинэ хэмээн онцолсон гэжээ.

Ренчинсоо

  

Их уншсан

холбоотой мэдээ