Хятадтай хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүдолширч байна

2018-07-12 10:44:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ, АНУ-ын худалдааны дайн эхлээд ганц долоо хоног болоход олон шинэ өөрчлөлт гарч байна. Орон нутгийн цагаар 10-нд, Америкийн Худалдааны төлөөлөгчийн алба “Хятад улсын хариу арга хэмжээ болон худалдааны зарим байдлыг өөрчлөх арга аваагүй” хэмээн 200 тэрбум долларын өртөг бүхий Хятадын бараанаас 10 хувийн гаалийн татвар нэмж хураах жагсаалт гаргасан юм. Үүнтэй холбогдуулж Хятадын Худалдааны яам: АНУ улам даварч, татвар нэмж авах жагсаалт гаргаж буйг яасан ч хүлээн авч чадахгүй. “Улс орныхоо амин чухал ашиг сонирхол, ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалахын тулд Хятадын засгийн газар хэлбэрэлтгүй, эрс хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй боллоо” хэмээн мэдэгджээ.
50-200 тэрбум доллар хүртэл АНУ татвар хураамжийн жагсаалтыг бүрэн хэрэгжүүлбэл Хятадын Америкад экспортолж байгаа барааны 50-иас дээш хувийг хориглож буй хэрэг болно. Хятадын Гаалийн ерөнхий газрын бүртгэлээр, 2017 онд Хятад улс Америкт 429.8 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортолжээ. Америкийн хэрэглэгчид жагсаалт дахь Хятадын барааг худалдан авбал наад зах нь 10-аас дээш хувийн төлбөр төлнө. АНУ-ын энэ “хүн чанараа алдсан үйлдлийг хэн ч дэмжихгүй.” “Хятадыг, дэлхийг хохироох төдийгүй өөрийгөө хохирооно” гэж Хятадын Худалдааны яам шүүмжилж байна.
АНУ-ын “худалдааны терроризм” тасралтгүй газар авч буй өнөөгийн нөхцөлд Америкийн улам олон иргэн, аж ахуйн нэгж “терроризмын эсрэг фронтод нэгдэж”, тус улсын улс төр, бизнесийн олон зүтгэлтэн Хятадтай урт хугацаагаар хамтран ажиллах хүсэл зорилтоо илэрхийлж байна. 10-нд, Америкийн Тесла компани Шанхай хоттой цахилгаан хөдөлгүүрт авто машины хөрөнгө оруулалтын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тус компани гадаад дахь анхны үйлдвэрээ Хятадад байгуулж, ирэх цагаан сараас өмнө 500 мянган авто машин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болжээ. 11-нд АНУ-ын Чикаго хотын захирагч Эммануэль эдийн засаг, бизнесийн төлөөлөгчдөө ахлан, Бээжин хотноо Хятад улстай “чухал үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны 5 жилийн хөтөлбөр-2018-2023”-т гарын үсэг зурж, эмчилгээ эрүүл мэнд, дэвшилтэт үйлдвэрлэл, банк санхүүгийн үйлчилгээ, инновац технологи, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт хамтран ажиллахаар боллоо. Энэ бол Хятад, Америкийн орон нутгийн захиргааны хооронд байгуулсан анхны 5 жилийн төлөвлөгөө юм. Цагаан ордон Хятад улсын бүтээгдэхүүнээс өндөр татвар авч, дотоодын хэрэглэгчдэдээ илүү төлбөр оногдуулж байхад нөгөө талаар Америкийн нэртэй аж ахуйн нэгжүүд Хятадтай урт хугацаагаар хамтран ажиллахыг эрэлхийлж байна. Цагаан ордон худалдааны дайн дэгдээж буй хэдий ч Америкийн орон нутгийн захиргаа, аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд итгэж буйгаа бодит үйл ажиллагаагаараа харуулж байна. 

Их уншсан

холбоотой мэдээ