Олон талт үзлийг дэмжих ёстой

2018-07-12 10:56:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 10-нд, БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ма Жаошүй Нью-Йоркод болсон семинарын үеэр хэлэхдээ: Талууд олон талт үзлийг дэмжиж, олон талт худалдааны механизм болон дүрмийг баталгаажуулж, аливаа ганц талт үзэл, худалдаа, хөрөнгө оруулалтыг ивээх үзлийг эсэргүүцэн, чөлөөт худалдаа, олон талт системийг хамгаалах ёстой гэжээ. 
 Мөн өдөр Нью-Йоркт "Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх дэлхийн түншлэлийн харилцаан дахь Хятад улсын үүрэг" сэдэвт семинар болж, Ма Жаошүй оролцон, үг хэлсэн байна. 
 Тэрээр: Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан, худалдаа хөрөнгө оруулалтын өсөлт тааруу, худалдааг ивээх болон даяаршлын эсрэг үзэл газар авч, олон талт худалдааны систем, тогтвортой хөгжлийн дэлхийн түншлэлийн харилцаанд өрсөлдөөн сорилт тулгарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахаар хичээн зүтгэж, ядуурлыг бууруулан, түншлэлийн харилцааг сайжруулж, олон улсын хөгжлийн таатай орчин бүрдүүлэн, дэлхийн эдийн засгийн өсөлтийн үр шимийг улс орнуудын ард иргэдэд хүртээх ёстой гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ