Терроризмын эсрэг болон цэргийн салбарын бүтээн байгуулалтын тухай хэлэлцэв

2018-07-12 10:58:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Терроризмын эсрэг болон цэргийн салбарынбүтээн байгуулалтын тухай хэлэлцэв

11-ны хэвлэлийн бага хуралд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс   Столтенберг: Мөн өдрийн дээд хурлаар НАТО-гийн гишүүн 29 орны удирдагч   хариуцлагын хуваарилалт, терроризмд цохилт өгөх, НАТО-гийн сүр хүч, хамгаалалтыг   эрчимжүүлэх талаар санал нэгтэй тохиролцсон гэжээ.

Терроризмын эсрэг болон цэргийн салбарынбүтээн байгуулалтын тухай хэлэлцэв

Столтенберг: Батлан   хамгаалах төсөв, цэрэг дайны бодит хүчний бүтээн байгуулалт, НАТО-гийн үйл   ажиллагаанд хувь нэмэр оруулах зэрэг гурван талаар хүчин зүтгэл гаргахыг гишүүн   орнууд зөвшөөрлөө. НАТО-гийн 8 орны цэргийн зардал энэ онд ДНБ-ий 2 хувьд хүрэх   зорилтоо биелүүлж, ихэнх гишүүн орон 2024 оноос өмнө цэргийн зардлын зорилтоо   биелүүлэхээр төлөвлөж байна гэжээ. НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн зардлыг өсгөж, ДНБ-ийх нь 4   хувьд хүргэх ёстой гэсэн Трампын санаачлагын талаар Столтенберг хэлэхдээ:   НАТО-гийн гишүүн орнууд 2 хувьд хүргэхэээр тохиролцож, амлалт өгсөн. Олон орон   эхлээд энэ зорилтыг биелүүлэх шаардлагатай гэжээ.

Терроризмын эсрэг болон цэргийн салбарынбүтээн байгуулалтын тухай хэлэлцэв

Тэрээр: Дундад Дорнод,   Хойд Африкийн тогтворгүй байдал нь НАТО-гийн аюулгүй байдалд нөлөөлж байна. НАТО   Иракт сургуулилтын шинэ үүргээ биелүүлж, терроризмтой тэмцэх талаар Йордан,   Тунисыг сайтар дэмжих болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ