Хятад улс шаардлагатай арга хэмжээ авахаас өөр аргагүй

2018-07-12 11:00:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Түүхэнд хамгийн том хэмжээтэй худалдааны маргаан шат ахих эрсдэлд тулгарч байна. Орон нутгийн цагаар 10-нд, АНУ 200 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмэх жагсаалтаа нийтэлсэн бөгөөд 8-р сард сонсгол хурал хийхээр болжээ.  
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч үүнтэй холбогдуулан хариу өгснөөс 2 чухал мэдээллийг тодруулъя. Нэгт, АНУ-ын заналхийлэл, сүрдүүлгийн өмнө БНХАУ толгой гудайхгүй, улс орон, ард түмнийхээ эрх ашгийг эрс хамгаална. Хоёрт, Хятад улс хүлээцтэй, тайван байр сууриар, дараагийн шатанд авах хариу арга хэмжээг илүү тунгаан бодолцох болно. Тус төлөөлөгч АНУ-ын нийтэлсэн 200 тэрбум ам.долларын өртөг бүхий гаалийн татвар нэмсэн жагсаалтыг “бүрмөсөн хүлээж авахгүй” бөгөөд үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байгааг анх удаа, тодорхой дурдаж байна гэжээ.
Хятадын албан талын бүртгэлээс үзвэл, 2017 онд Хятад улсаас Америкт экспортолсон бүтээгдэхүүний хэмжээ 430 тэрбум ам.долларт хүрсэн бол АНУ-аас оруулсан импорт 150 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна. Хэрэв АНУ гаалийн татвар нэмэх жагсаалт гаргавал, БНХАУ тоо хэмжээ, чанарын хувьд ижил, олон төрлийн хариу арга хэмжээг авах болно гэж Худалдааны төлөөлөгч урьд нь хэлж байсан юм. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ