Худалдааны бодлогын талаар хянан хэлэлцэв

2018-07-12 11:02:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Худалдааны бодлогын талаар хянан хэлэлцэв

11-нд   Женевт төвтэй ДХБ Хятадад чиглүүлсэн худалдааны   бодлогыг 7 дахь удаагаа хянан хэлэлцлээ. Мөн өдрийн хянан   хэлэлцэх хуралд Хятадын Худалдааны яамны дэд сайд, олон улсын худалдааны   хэлэлцээрийн дэд төлөөлөгч Ван Шөүвэнь: 2016 оны 7-р сард   хянан хэлэлцснээс хойш Хятад улсын худалдаа, хөрөнгө оруулалт   салбарын шинэ ахиц, гол өөрчлөлт, гадаадад нээлттэй   байх арга хэмжээ, олон талт худалдааны тогтолцоонд идэвхтэй оролцон   хариуцлагатай их гүрний үүргээ биелүүлсэн зэрэг холбогдох байдлыг танилцуулжээ.

Ван Шөүвэнь: 2001 онд ДХБ-д элсэн орсноос   2017 он хүртэл, Хятадын бараа худалдааны импорт жилд дунджаар   13.5 хувиар өссөн нь дэлхийн дундаж түвшнээс 2 дахин их, үйлчилгээ худалдааны импорт жилд дунджаар16.7 хувиар   өссөн нь дэлхийн дундаж түвшнээс 2.7 дахин их байна. 2017 онд, Хятадад байгаа   гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Хятадын экспорт импортын нийт   хэмжээний 44.8 хувийг эзэлсэн юм. 2018 оны 4-р сарын байдлаар, БНХАУ ДХБ-д 17   удаа гомдол мэдүүлж, 41 удаа заргалдсан. Заргын бүх хэргийн явцад, Хятад улс   шийдвэрийг хүндэтгэн, нямбай хэрэгжүүлж, ДХБ-ын дүрэмд нийцсэн зохицуулалт хийж,   зарга мэдүүлсэн талаас нэг ч удаа хариу аваагүй юм гэжээ. Худалдааны бодлогын хянан хэлэлцэх механизм,   олон талт худалдааны хэлэлцээрийн механизм, мөргөлдөөнийг зохицуулах механизм нь   ДХБ-ын гурван гол тулгуур бөгөөд гишүүд тогтмол хугацаанд хянан хэлэлцэхийг   хүлээх ёстой юм.    

Их уншсан

холбоотой мэдээ