Ван И гадаадын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийв

2018-07-12 11:05:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд Бээжинд,Төрийн зөвлөлийн гишүүн   бөгөөд гадаад харилцааны сайд Ван И, Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны   форумын сайдын зэрэглэлийн VIII хуралд оролцсон Алжир, Палестин, Сомали,   Мавритани, Тунис, Йемен, Ливи 7 орны сайд нартай тус тус хэлэлцээ   хийв.
Ван И, Палестиний Гадаад харилцаа, харьяат нарын үйл хэрэг   хариуцсан сайд Рияд Аль-Малкитай уулзахдаа: Палестины ард түмний үндэсний хууль   ёсны эрхээ сэргээх шударга үйлсийг БНХАУ үргэлжлүүлэн дэмжинэ гэжээ.    Аль-Малки: “Нэг бүс нэг зам”-ын бүтээн   байгуулалтын хүрээнд Палестины тал БНХАУ-тай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа   гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Дундад Дорнодын   асуудал, ялангуяа Палестины асуудлаар БНХАУ зөв байр суурь баримталсаар ирсэн.   БНХАУ Дундад Дорнодын энхийн үйл явцыг   эртхэн эхлүүлж, хоёр орны төслийг хэрэгжүүлэх талаар улам их үүрэг гүйцэтгэхийг   Палестины тал хүсэж байна гэжээ.
Ван И, Тунисын Гадаад хэргийн сайд   Кимайз Жининатай уулзахдаа: Хоёр тал Хятад, Арабын хамтын ажиллагааны чуулга   уулзалтын үр дүн, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд   хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж, "Нэг бүс нэг зам" санаачилгын   хүрээнд хоёр орон хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэжээ. 

Жинина: “Нэг бүс нэг зам”-ын бүтээн   байгуулалтад идэвхтэй оролцоход Тунис улс бэлэн байна. Умард Африкийн бүс нутаг   энэ санаачилгын чухал ач холбогдолтой газар болно хэмээн найдаж байна гэжээ.    Уулзалтын дараа, хоёр тал "Нэг бүс нэг зам"   санаачилгыг хамтдаа ажил хэрэг болгож, бүтээн байгуулах тухай санамж бичигт   гарын үсэг зуржээ.  Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ