Ослын улмаас сураггүй болсон сүүлчийн хүний цогцсыг олов

2018-07-12 11:16:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд, усан онгоцны ослын аврах ажлын   ахицын талаар хийсэн хэвлэлийн бага хуралд Тайландын Пукет мужийн дарга Норрапат:   Тайланд, Хятадын аврах багийнхан мөн өдөр нэгэн эрэгтэй хүний цогцыг олж,   "Феникс" усан онгоцны ослын улмаас амиа алдсан хүн мөн болохыг урьдчилсан   байдлаар тогтоолоо. Ийнхүү Пукет арлын ойролцоо гарсан усан онгоцны ослын улмаас   амиа алдсан 47 хүний цогцсыг бүгдийг нь олсон гэжээ.
Тэрээр: Өнөөг   хүртэлх байдлаар, "Феникс" усан онгоцонд аялж явсан 89 жуулчны 42 хүн нь   аврагдаж, 47 хүн амь насаа алдсанаас, 42 нь Хятад улсын иргэн мөн болохыг   тодруулсан гэжээ.
11-нд БНХАУ-аас Тайландад суугаа ерөнхий консул Сун Ка   албан сайтаараа дамжуулан мэдэгдэл хийж, ойрын үед Пукет, Краб, Пханг Нга зэрэг   Андаман тэнгисийн ойролцоо аялах Хятад улсын иргэд аюулгүй байдлаа анхаарч, орон   нутгийн цаг агаарын байдлыг сайтар ойлгож, сэрэмжтэй байхыг   сануулжээ. Ренчинсоо 

Их уншсан

холбоотой мэдээ