Чичихар-Владивостокийн олон улсын нислэгийн шугам нээгдэв

2018-07-12 14:46:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд   Чичихар-Владивостокийн олон улсын нислэгийн шугам албан ёсоор нээгдэв. Энэ бол   Чичихар Владивостокийн хоорондох шууд нислэгийн анхны маршрут бөгөөд тус хоёр   хотын эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг   гүйцэтгэх юм. 

Зүүн Хойд Азийн төвд байдаг, Хятадын умард   нутгийн Хармөрөн муж ОХУ-тай хил залгадаг. Чичихараас Япон, БНСУ, Монгол зэрэг   орон руу агаарын нислэгийн зай 2 цагаас хэтэрдэггүй. Харин Владивосток хот бол   Оросын тэнгисийн эргийн хязгаар мужийн төв, Хятадын Хармөрөн мужтай хиллэдэг,   Сибирийн төмөр замын эцсийн өртөө, Оросын Номхон далайн эргийн боомт бөгөөд 630   мянган хүн ам, 600 ам дөрвөлжин км талбайтай, Алс Дорнод дахь хамгийн том хот   юм. 

Их уншсан

холбоотой мэдээ