Орос Израйлийн удирдагчид уулзав

2018-07-12 14:52:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Путин Израйлийн ерөнхий сайд Нетанияхутай уулзаж, хоёр талын харилцаа, олон улсын асуудлаар ярилцсан байна. Кремлийн сайтын 11-ний мэдээгээр, уулзалтын үеэр Путин: Орос Израйль хоёр орны харилцааны хөгжлийн ерөнхий байдал идэвхтэй, хоёр талын эдийн засгийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа, цэргийн салбарын харилцаа сайн байна. Хүмүүнлэгийн салбарын харилцаа ч сайн байна гэжээ. 

Нетанияху: Израйль, Оросын хамтын ажиллагаа бол Дундад Дорнодын байдлыг тогтворжуулахад маш чухал юм. Бид Путинтэй уулзах болгондоо хоёр талын хамтын ажиллагаагаа ахиулах, бүс нутаг, дэлхийн аюулгүй байдал, итгэлцэлд боломж олгодог гэжээ. Тэрээр: Израйль Сирийн байдал, Иранд анхаарлаа хандуулж байна. Өнөө өглөө Израйлийн харьяа агаарт орсон Сирийн нисгэгчгүй онгоцыг буудаж унагасан байна. Израйлийн харьяа агаар, нутагт дэвсгэрийг түрэмгийлэх ажиллагаанд хатуу цохилт өгөх болно гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ