Үерийн улмаас 200 хүн нас баржээ

2018-07-12 16:28:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөгийн байдлаар Японы баруун бүсэд орсон аадар борооны гамшгийн улмаас нэгэнт 200 хүн нас барсан гэж тус улсын засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Йошихиде 11-нд Токиод хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Мөн өдөр гамшгийн бүсэд ажилласан Японы ерөнхий сайд Шинзо Абе: Засгийн газар энэ удаагийн гамшгийн зэрэглэлийг “онц их” хэмээн үнэлж, гамшгийн бүсийн сэргээн босголтод хөрөнгийн туслалцаа үзүүлэх болно. Гамшгийн бүсийн ард иргэдийн ажил амьдрал эртхэн хэвийн байдалдаа эргэн орохыг хүсэж байна гэжээ.
11-нд, гамшгийн бүсэд аадар бороо үргэлжилж, гамшгийн байдал хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлжээ. Японы хэвлэлүүд мэдээлснээр, 11-ний аадар борооны улмаас 15 фү, мужийн захиргааны түр орогнох газарт 7200 хүн очиж, 244 мянган өрхийн цэвэр усны хангамж тасалдсан байна.
Энэ бол Японы өнгөрсөн 30 жилийн түүхэн дэх хамгийн ноцтой үер усны гамшиг юм. Засгийн газар цагдаа, өөрийгөө хамгаалах армийн 75 мянган аврагч, 83 нисдэг тэргийг томилон аврах ажилд оролцуулж байна.         Д.Хүчитбаатар
 

Их уншсан

холбоотой мэдээ