Жиньжян хот технологид түшиглэн аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт хийж байна

2018-07-12 16:45:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Фүжянь мужийн тэнгисийн эргийн Жиньжян бол өндөр хөгжилтэй жижиг дунд хотын төлөөлөл юм. Өөрчлөлт нээлтийн   бодлого хэрэгжсэн 40 жилийн турш тус хот аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг   тэргүүн байранд тавьж, бичил жижиг аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний зах зээл дэх   өрсөлдөх хүчин чадлыг дээшлүүлснээр, “Аньта” зэрэг олон аж ахуйн нэгжийг   бэлтгэн, Хятадын үндэстний нэртэй брэнд бий болгож, “Хятадад үйлдвэрлэв”-ээс   “Хятадын брэнд” болох үлгэр жишээ болжээ. 

Жиньжян хот технологид түшиглэн аж үйлдвэрийнбүтцийн өөрчлөлт хийж байна

Жиньжян хотын гутал, нэхмэл бүтээгдэхүүний   худалдааны олон улсын зах дахь жижиг дэлгүүрийн эзэн Дин Вань-Юй гутлын арьсыг   хутгаар зурж үзүүлэхэд ямар ч сэв гарахгүй байлаа. Тэрээр: Энэ бол манай   үйлдвэрийн бүтээсэн 4 дэх үеийн шинэ бүтээгдэхүүн. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэх   технологидоо өөрчлөлт шинэчлэл хийх бүртээ гутал үйлдвэрлэх өртгийг ихээр   хэмнэж, чанар нь ч сайжирдаг юм гэжээ. 

Жиньжян бол гутал үйлдвэрлэлээрээ   алдартай. Тэнд 3000 гаруй гутлын үйлдвэр бий. Сүүлийн жилүүдэд орон нутгийнхан   зах зээлээр удирдуулж, бичил жижиг аж ахуйн нэгжүүд бүтцийн өөрчлөлт хийж,   бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үйлдвэрлэх өртгийг ихээр бууруулсан байна.   Одоо тэнд хувийн хэвшлийн 50 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, хотын   ДНБ, татварын орлого, ажлын байрны 95 хувийг бүрдүүлж байна. 

Жиньжян хот технологид түшиглэн аж үйлдвэрийнбүтцийн өөрчлөлт хийж байна

Жиньжян   хотыг хүмүүс дэлхийн “гутлын төв”, мөн “брэндийн төв” ч гэдэг. Учир нь тэндхийн   олон тэргүүний аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд Хятадын үндэстний брэндийн   нэр нөлөөг нэмэгдүүлдэг. Тэдний нэг жишээ бол “Аньта” групп юм. Тус группийн дэд   захирал Ли Лин танилцуулахдаа: Үг-2"Манай шинэчлэлд үнэ өртгийг дээшлүүлэх,   бүтээгдэхүүний зураг төслийг сайжруулах, технологийг дээшлүүлэх зэрэг багтана.   Энэхүү шинэчлэлд байгууллага, боловсон хүчин, компаний зохион байгуулалт,   удирдлагын бүтэц зэрэг хамрагдсан. Удирдлагын загварын шинэчлэлийн хувьд, гар   үйлдвэр хэлбэрийн үйлдвэрлэлийн удирдлагаас жижиглэн борлуулалт, брэнд   бүтээгдэхүүний хэлбэрийн удирдлага болж, улмаар дижитал, их өгөгдөл, тэргүүний   ложистикийн системтэй болсноор, интернетийн шинэ эринд компани бүр өндөр үр   ашигтай ажилладаг болсон" гэжээ.

Жиньжян хот технологид түшиглэн аж үйлдвэрийнбүтцийн өөрчлөлт хийж байна

Жиньжяны хамгийн том аж ахуйн нэгж, хүнсний   бүтээгдэхүүний Паньпань групп бүтээгдэхүүний чанар сайжруулах, зах зээлээр   удирдуулах явдлыг хөгжлийн гол хүчин зүйлээ болгосон байна. Тус группийн ерөнхий   захирал Цай Жинь-Ань хэлэхдээ: "Бидний бүх шинэчлэл зах зээлтэй   нягт холбоотой. Хэрэглэгчдийн хүсэл шаардлагыг мэдэрч, бүтээгдэхүүний өнгө,   үнэр, амт, хэлбэр дүрс, эрүүл шинэлэг байдлыг хэрэглэгчдийн шаардлагад   нийцүүлдэг. Бид өдөр бүр стратеги төлөвлөгөө, олон улсын брэндийг судалдаг.   Үүний үр дүнд улам шинэлэг, улам эрүүл, улам загварлаг бүтээгдэхүүн   үйлдвэрлэдэг" гэжээ.
Сүүлийн жилүүдэд, технологи улам түргэн   хөгжин, Жиньжяны уламжлалт дээд зэргийн үйлдвэрүүд дэвшилтэт технологид шилжих   үйл явц хурдтай өрнөн, мэргэжлийн, өвөрмөц онцлог бүхий, ухаалаг болох тийш   шилжжээ. Чипай брэндийн загварын технологийн компаний захирал Хүн Жаошэ   хэлэхдээ: Бичлэг 4 Хүн Жаошэ“Бид ухаалаг экологийн орчин” санаачилга   гаргасан. Үүнд, нэгд, ухаалаг бүтээгдэхүүн. Хоёрт, ухаалаг жижиглэн борлуулалт.   Гуравт, ухаалаг ложистик. Дөрөвт, ухаалаг үйлдвэрлэл. Тавд, ухаалаг ажиллах   зэрэг багтана” гэжээ.

Жиньжян хот технологид түшиглэн аж үйлдвэрийнбүтцийн өөрчлөлт хийж байна

Компаний хөгжил бол чадварлаг боловсон   хүчинтэй шууд холбоотой. Үйлдвэрлэлийн өөрчлөлт шинэчлэлд шинийг бүтээх боловсон   хүчин маш их нөлөө үзүүлдэг. Сүүлийн үед, Жиньжян хотын захиргаа үндэсний   судалгааны 7 байгууллага, академийн ажлын 13 бааз байгуулж, Фүжөү их сургуулийн   шинжлэх ухаан, боловсролын хүрээлэн зэрэг шинжлэх ухаан, технологийн олон индэр   гарган, Жиньжяны шинэчлэл хөгжилд чадварлаг боловсон хүчин бэлтгэн өгч   байна. 

Их уншсан

холбоотой мэдээ