Өвөр Монголын эмнэлэг Монгол улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна

2018-07-12 16:51:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан "Нэг бүс нэг зам-Хятад, Монголын шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үзэсгэлэн"-гийн боломжийг ашиглан, ӨМӨЗО-ны Хятад анагаах ухааны эмнэлэг, Монголын үндэсний уламжлалт анагаах ухааны судалгааны хүрээлэн зэрэг олон байгууллагатай хэлэлцэж, хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээ, монгол, хятад эмийн түүхий эдийн судалгаа, хээр газар эмийн ургамал тарьж ургуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын өвчтөнүүд Өвөр Монголд ирж эмчлүүлэхэд сайтар үйлчлэх, тусгай сэдвээр судалгааны хурал хийх, харилцан эмчилгээний баг томилон ажиллуулах хэлбэрээр аноректал, уламжлалт анагаах ухааны салбарт судалгаа, хамтын ажиллагаа явуулах, монгол, хятад эмийн ургамлын төрөл зүйлийн судалгаа хийж, уламжлалт ургамлын төрөл зүйлийн сан, мэдээллийн сан байгуулж, "Хятад, Монгол уламжлалт анагаах ухааны системийн ургамлын төрөл зүйлийн зурагт эмхэтгэл"-ийг хамтран хэвлэх, монгол анагаах ухааны стандартчиллыг дэмжиж, монгол анагаах ухааны чанарын стандартыг хамтран судлах, хятад, монгол эмийн ургамлын зохицох эсэх тухай судалгаа туршилт хийх зэрэг багтаж байна.


Н.Пүрэвжав  

Их уншсан

холбоотой мэдээ