Латин Америк, Хар тэнгисийн бүс нутаг шар буурцгийн нийлүүлэлтийн системд улам их үүрэг гүйцэтгэнэ

Уртнасан 2018-07-12 17:02:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан хүнсний тос, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хятадын Жунлян корпорацын захирал Юй Шюйбо: АНУ-ын дэгдээсэн хамгийн өргөн цар хүрээтэй худалдааны дайны нөлөөгөөр гарсан Хятадын зэх зээл дэх АНУ-ын шар буурцгийн импортын хоосон орон зайг бусад улс орон, бүс нутгаас импортлох замаар нөхөж болно. Өмнөд Америк, Хар тэнгисийн бүс нутаг газар тариалангийн нэлээд их нөөцтэй, дэлхийн шар буурцгийн нийлүүлэлтийн системд улам их үүрэг гүйцэтгэх боломжтой гэжээ.

7-р сарын 10-нд Юй Шюйбо ХОУР-д өгсөн ярилцлагадаа: Хятад улс бол АНУ-ын шар буурцгийн экспортын хамгийн том зах зээл. 2017 онд БНХАУ АНУ-аас 6 сая 250 мянган тонн буурцгийн тос, 26 сая тонн шар буурцгийн шош импортолсон. Гэвч, шар буурцгийн тос, шар буурцгийн шошийг өөр зүйлээр орлуулах боломж их, олон улсын нийлүүлэлт хангалттай гэжээ.

“Шар буурцгийн тосны хувьд, ургамлын тосны олон улсын худалдааны хэмжээ 80 гаруй сая тонн байдаг. Буурцгийн тосны хэрэгцээг импортын буурцгийн тос, хүнсний ногооны тос, наран цэцгийн тос зэрэг ургамлын тосоор хангаж болно. Учир нь, АНУ-ын буурцгийн тосны экспорт дэлхийн буурцгийн тосны худалдааны ердөө 10 хувийг эзэлдэг. Шар буурцгийн шошны хувьд, дэлхийн хүнсний тосны түүхий эд, шошийн төрөл зүйл маш элбэг байдаг. Хэдэн талын импортыг нэмэх замаар дотоодын буурцгийн шошны хэрэгцээг хангаж болно. Нэгд, Өмнөд Америкаас оруулах шар буурцгийн импортыг нэмэгдүүлнэ. Дэлхийн шар буурцгийн худалдааны 60 гаруй хувийг Өмнөд Америк, Канадын бүс нутагт хийдэг. Хоёрт, хүнсний ногооны тос, наран цэцгийн самар зэрэг тосны түүхий эдийн импортыг нэмэгдүүлнэ. Гуравт, буурцгийн шош, хүнсний ногоо, наран цэцгийн шошны импортыг нэмнэ. Дөрөвт, махны төрлийн импортыг нэмэгдүүлнэ.”

Америкийн дэгдээсэн худалдааны дайн одоо шар буурцгийн олон улсын худалдааны төлөв байдлыг өөрчилж байна. Энэ оны эхний хагас жилд, АНУ-аас БНХАУ-д оруулсан шар буурцгийн импортын хэмжээ багасаж, Өмнөд Америкаас импортолсон хэмжээ нэмэгдсэн гэж Юй Шюйбо хэллээ.

“Өмнөд Америк, Хар тэнгисийн эрэг дагуу бүс нутгийн газар тариалангийн нөөц их, давуу талтай, шар буурцгийн нийлүүлэлтийн системд улам их үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой. Импортлох улс орныг олшруулах нь алс ирээдүйд Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг улам эрүүл болгоно. АНУ-аас импортлох шар буурцгийг багасгах нь бусад орны хувьд түүхэн боломж юм.”

“Одоо Жунлян корпорац Өмнөд Америк, Хар тэнгисийн эрэг дагуу нутгийн тэргүүлэх хүнсний бүтээгдэхүүний худалдааны бизнес нэгж болсон. Олон улсын худалдааны чадвараа дайчилж, дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах бүрэн боломжтой” гэж Юй Шюйбо ярьж байлаа.

“Одоо Жунлян корпорацын гадаадад борлуулах, гадаадаас худалдан авч, хадгалах сүлжээ 50 гаруй улс орон, бүс нутгийн хамарч, гадаад дахь худалдааны хэмжээ 100 гаруй сая тоннд хүрлээ. Нэг талаар бид тоног төхөөрөмжийн олон улс дахь байршуулалт төлөвлөлтөө өргөтгөж, нөгөө талаар олон улсын хэмжээний хүнсний томоохон бизнес нэгж, тухайлбал Өмнөд Америк, Канад, Хар тэнгисийн бүс нутгийн худалдааны бизнес нэгж, боловсруулах бизнес нэгжтэй нягт хамтран, тус тусын давуу талаа ашиглаж, Жунлян корпорац тэдэнд зах зээлийн боломж олгон, тэдний орон нутгийн нөөц, авч, хадгалах сүлжээтэй хамтран ажиллана. Саяхан Хятад улс иж бүрэн бодлого хэрэгжүүлж, шар буурцгийг татваргүй импортлох улс орны тоог олшруулсан. Хойшдын татварын бодлогоос авч үзвэл, зохицуулах орон зай их бий. Иймээс дотоодын зах зээлийн бүрэн гүйцэд, тогтвортой ханган нийлүүлэлтийг баталгаажуулж чадна.”

Их уншсан

холбоотой мэдээ