Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын тухайойлголт бий болгохыг уриалав

2018-07-12 17:29:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд болсон Цаг уурын өөрчлөлт, аюулгүй байдлын асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шүүмжлэлийн үеэр БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ма Жаошүй үг хэлж, БНХАУ-ын байр суурийг тодорхойлон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын тухай ойлголт бий болгож, цаг уурын өөрчлөлттэй холбоотой аюулгүй байдлын асуудлыг зохицуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа. 
 Тэрээр: Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжихөд гүнзгий нөлөөлж, дэлхий нийтэд тулгарч буй өрсөлдөөн сорилт болоод байна. Цаг уурын өөрчлөлтийн асуудлыг зохицуулж, тогтвортой хөгжих нь олон улсын хамтын нийгэмлэгийн урт хугацааны үүрэг юм. Олон улсын хамтын нийгэмлэг хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын ойлголт бий болгож, дэлхий дахины өрсөлдөөн сорилтыг идэвхтэй зохицуулах ёстой. Талууд цаг уурын өөрчлөлтийг зохицуулах асуудлаар хамтран ажиллаж, технологи нийлүүлэх, бүтээн байгуулалтаар дамжуулж хөгжиж буй орнуудад туслалцаа үзүүлэх хэрэгтэй. НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллага зохицуулалтаа эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах асуудлаар идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ. 
 Ма Жаошүй: БНХАУ зөв үзэл ойлголтын дагуу цаг уурын өөрчлөлтийн олон улсын хамтын ажиллагаанд оролцож байна. Хятад улс цаг уурын өөрчлөлтийн салбар дахь Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны амлалтыг хэрэгжүүлж, хөгжиж буй орнуудын цаг уурын өөрчлөлтийн зохицуулалтад дэмжлэг үзүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамт хүн төрөлхтний оршин тогтнож буй гэр орноо хамгаалахад бэлэн байна гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ