Худалдааны дайнд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна

2018-07-12 20:22:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Цагаан ордон БНХАУ-ын эсрэг худалдааны дайн зарласны дараа АНУ-ын Холбооны нөөцийн газрын дарга асан Алан Гросспан, Нобелийн шагналт эдийн засагч Кругман нар Трампын бодлого “иргэдээ хохироож”, “АНУ-ын эдийн засгийн ашгийг багасган, хохирлыг улам нэмэгдүүлнэ” гэж шүүмжилжээ. Үүнийг Цагаан ордон мэдээгүй юм шиг, Хятадын 200 тэрбум долларын бүтээгдэхүүнээс 10 хувийн татвар нэмж авах жагсаалт гарган, айлган сүрдүүлэх аргаар “ялалт байгуулах” шийдвэр гаргасан юм. Саяхан АНУ-ын сенат олонхын саналаар шийдвэр баталж, татвар ногдуулах үед Конгрессоос зөвшөөрөл авахыг Трампаас шаардлаа. Энэ нь Трампын татварын бодлого АНУ-ын Сенатын гишүүдийн сэтгэлийг түгшээж буйг харуулж байна гэж Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.

Худалдааны дайныг АНУ хурцатгаж буйг БНХАУ эсэргүүцэн, арга буюу хариу арга хэмжээ авч, нөгөө талаар зах зээлээ улам нээлттэй болгож байна. Хятадын Үнэт цаасны хяналтын хороо гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын А хувьцааны арилжаанд оролцохыг улам чөлөөтэй болгохоо мэдэгдсэнээр 10-нд АНУ-ын Тесла компани Шанхай хотноо гэрээнд гарын үсэг зурж, дэлхийд хамгийн том, жилд 500 мянган авто машин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ Хятадад шилжүүлэн байгуулахаа зарлалаа. Мөн Чикаго хотын захиргаа Хятадын орон нутгийн захиргаатай эрүүл хамгаалал, тэргүүний үйлдвэрлэл, шинэ технологи, банк санхүүгийн салбарт 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

 “Оногдсон ажил үүргээ сайтар биелүүлэх” нь өөрчлөлт нээлтийн 40 жилд БНХАУ-ын хуримтлуулсан үнэт туршлага юм. “Чулуу тэмтрэн гол гаталж” байснаас өндөр түвшний төлөвлөгөө боловсруулах хүртэл, эдийн засгийн тогтолцоогоо өөрчилж эхэлснээс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх хүртэл, “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц”, “Нэг бүс нэг зам” зэрэг санаачилга гаргаж, Хятад улс стратегийн тогтвортой байдлаа хадгалан, эцсийн зорилгынхоо төлөө эрс хэлбэрэлтгүй урагшилсаар ирлээ.

Өнөөгийн “оногдсон ажил үүрэг” бол эдийн засгаа чанартай хөгжүүлэх, ард иргэдийн улам нэмэгдэж буй сайхан амьдралын шаардлагыг хангах, их гүрний үүрэг хариуцлагаа үргэлжлүүлэн биелүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах явдал юм. Ноднин жилийн 10-р сард ХКН-ын XIX их хурлаар ажил үүргээ хэрхэн биелүүлэх тухай стратегийн төлөвлөгөө боловсруулсан нь “чиглэл тодорхой, зорилт зөв, тогтвортой алхам” хийснийг харуулж байна. Иймээс АНУ-ын өдөөсөн худалдааны дайныг БНХАУ "хөгжлийн нэгэн бэрхшээл" гэж үзэн, даван туулах болно.

Хятад, Америкийн худалдааны дайн урт хугацаанд үргэлжлэх, нарийн төвөгтэй асуудал хэмээн БНХАУ бүрэн бэлтгэлтэй, худалдааны дайнд ялалт байгуулах итгэл төгс байна. Оногдсон ажлаа сайтар хийх, улам их өөрчлөлт нээлт хийх нь бүх төрлийн бэрхшээлийг даван туулах, үндэсний хөгжлийг биелүүлэх, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулах хөдөлгөх хүч гэдгийг БНХАУ хөгжлийн явцдаа харуулсан юм.


Их уншсан

холбоотой мэдээ