Америк дэлхийн эдийн засгийг "тогтворгүй байдал"-д оруулж байна

2018-07-12 20:50:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд, Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэвлэлийн ээлжит бага хуралд Америк худалдааны дайныг дэврээж буй үйлдлийг дахин шүүмжилж, Америкийн худалдааны дээрэнгүй үзлийн эсрэг Хятад улс шаардлагатай хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй боллоо хэмээн онцоллоо.

Тэрээр: Худалдааны дайныг дэврээх нь ямар ч асуудлыг шийдэж чадахгүй бөгөөд харин эсрэгээрээ сөрөг үр дагавар дагуулах болно. Хятад, Америкийн худалдааны дайны цар хүрээ өргөжин тэлэх эсэх нь АНУ-аас шууд хамаарна. Америкийн худалдааны дээрэнгүй үзлийн үлдлийг Хятад улс эрс эсэргүүцэж, шаардлагатай хариу арга хэмжээ авч, улс орон, ард иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалж, дэлхийн чөлөөт худалдаа, олон талт тогтолцоог хамгаалах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ