Сарын орлого нь 200 гаруй тэрбум юаньд хүрчээ

Д.Хүчитбаатар 2018-07-13 15:02:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сарын орлого нь 200 гаруй тэрбум юаньд хүрчээ

Энэ оны эхний хагаст Хятадын Төрийн өмчийн аж   ахуйн нэгжүүдийн ашиг орлогын хэмжээ 887 тэрбум 790 сая юаньд хүрч, өнгөрсөн оны   мөн үеэс 23 хувиар нэмэгдсэн тухай Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн   өмчийн хороо 12-нд мэдээллээ.
Тоо   баримтаас үзвэл, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн орлого зөвхөн 6-р сард 201   тэрбум 880 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 26.4 хувиар нэмэгдэж, ганц   сарын үзүүлэлтээрээ шинэ рекорд тогтоосон байна. Оны эхний хагаст Төрийн өмчийн   хорооны хяналт дахь төрийн өмчийн 90 гаруй аж ахуйн нэгжийн 37-гийнх нь орлогын   өсөлт 20 гаруй хувьд хүрч, 58 аж ахуйн нэгжийн орлого 10 гаруй хувьд хүрчээ.   Ажил төрлийн салбараар үзвэл, нефть хими, металлурги, дулааны цахилгаан станц   зэрэг салбарын орлого 30 гаруй хувьд хүрсэн байна. 

Их уншсан

холбоотой мэдээ