Хятадын барааны худалдааны экспорт импорт нэмэгджээ

2018-07-13 15:52:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


13-ны өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны   хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн   төлөөлөгч Хуан Сүнпин: Оны эхний хагаст Хятадын бараа худалдааны экспорт   импортын нийт хэмжээ 14 их наяд 120 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.9   хувиар нэмэгджээ. Үүнд экспорт 7 их наяд 510 тэрбум юаниар өсөж, өсөлтийн хэмжээ   4.9 хувьд хүрч, импорт 6 их наяд 610 тэрбум юаньд хүрч, 11.5 хувиар өсжээ.   Худалдааны ашиг 901 тэрбум 320 сая юаньд хүрч, 26.7 хувиар буурсан байна гэжээ. 

Тэрээр: Оны эхний хагаст Хятадын гадаад   худалдааны экспорт импорт тогтвортой нэмэгдэж, бүтэц нь улам сайжирлаа. Тоо   баримтаас үзвэл, 2018 оны эхний хагаст Хятадын ердийн худалдааны экспорт импорт   8 их наяд 330 тэрбум юаньд хүрч, 12.2 хувиар өсөж, Хятадын экспорт импортын нийт   хэмжээний 59 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 нэгжээр нэмэгдлээ. Оны   эхний хагаст Европын холбоо, АНУ,  АСЕАН-тай БНХАУ-ын хийсэн экспорт импортын   худалдаа тус тус 5.3, 5.2, 11 хувиар нэмэгдэж, эдгээрийн нийлбэр Хятадын экспорт   импортын нийт хэмжээний 41 хувийг эзэлжээ. Мөн үеийн Зүүн Европын 16 оронтой   хийсэн Хятадын экспорт импортын хэмжээ 14.7 хувиар өсөж, Хятад улсын нийт   өсөлтийн хурдаас 6.8 нэгжээр илүү гарчээ. 

Их уншсан

холбоотой мэдээ