Хөгжлийг шинжлэх ухаан технологиор баталгаажуулах хэрэгтэй

2018-07-14 16:02:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 13-нд   ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн   дарга, Төвийн санхүүгийн хорооны дарга Ши Жиньпин Төвийн санхүүгийн ажлын   хорооны II хурлыг даргалж чухал үг хэллээ. Тэрээр: Гол технологи бол улс орны   чухал зэвсэг мөн. Хятадын эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулж, үндэсний   аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой тул Хятадын гол гол   технологийн шинийг зохион бүтээх чадварыг дээшлүүлж, шинжлэх ухаан технологийн   хөгжлийн санаачилгатай байранд бат зогсож, Хятадын хөгжлийг шинжлэх ухаан   технологиор баталгаажуулах хэрэгтэй гэжээ. 

Хурлаар, сүүлийн үед Хятадын шинжлэх   ухаан технологийн ажил үйлс ихээхэн хөгжиж, шинийг бүтээх чадвар илэрхий   сайжирсан ч, Хятадын шинжлэх ухаан технологийн хөгжлийн түвшин, ялангуяа гол   технологийн шинийг бүтээх чадвар олон улсын тэргүүлэх түвшнээс нэлээд хоцорчээ.   Энэ нь ХКН байгуулагдсаны 100 жилийн ойгоор чинээлэг нийгмийг бүх талаар   байгуулах зорилт, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор Хятадын үндэстнүүдийн   агуу их сэргээн мандалтыг биелүүлэх зорилтын шаардлагатай нийцэхгүй байна.   Түргэн ажиллаж, хямралын ухамсраа дээшлүүлж, өөртөө итгэлтэй, тэргүүний түвшинд   хүрэхээр шамдан, хэрэгцээ шаардлагад нийцүүлж, оршиж буй асуудалд чиглүүлж, улс   орны хөгжлийн шаардлагад үйлчлэн, техникийн шинэчлэх чадвараа дээшлүүлж, суурь   судалгааг эрчимжүүлэн, зохион бүтээх талаар томоохон ахиц гаргах хэрэгтэй гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ