Шиньжяны 5 бүсэд 30 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэв

2018-07-16 13:13:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эдийн засгийн өдрийн сонины мэдээ: "Өмнөд   Шиньжяныг хийгээр хангах", Өмнөд Шиньжяны байгалийн хийгээр ард иргэддээ ашиг   хүртээх төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш, Таримын нефтийн орд Хотан, Кашгар,   Агсу зэрэг Өмнөд Шиньжяны 5 бүс аймагт нийт 30 тэрбум шоо метр байгалийн хий   нийлүүлжээ. Анх байгалийн хийн хэрэглэгч 1000 өрх байсан бол одоо 2 сая 583   мянган хэрэглэгчтэй болж, аж ахуйн нэгжүүд байгалийн хий хэрэглэдэггүй байсан   бол одоо 100 гаруй аж ахуйн нэгж байгалийн хий хэрэглэгдэг болж, жил тутамд   нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ 2000 шоо метрээс 3.9 тэрбум шоо метрт хүрсэн   байна.

Эх сурвалжаас үзвэл, 2013 онд байгуулсан Өмнөд   Шиньжяны байгалийн хийн төсөл Хятадын үндэсний газрын тосны корпорац ШУӨЗО-нд   тусалж байгуулсан "хамгийн том” төсөл бөгөөд "баруун бүсийн хийг баруун бүсэд   ашиглах" хэмжээг ихээр нэмэгдүүлсэн юм. Таримын байгалийн хийн орд жилд 26.2   тэрбум шоо метр байгалийн хий олборлох хүчин чадалтай. Таримын байгалийн хийн   орд хэдэн мянган км урт хий дамжуулах хоолойн сүлжээгээр Шиньжяны 5 бүс аймагт   өдөрт дунджаар 14 сая шоо метр байгалийн хий дамжуулдаг болсон байна. 


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ