Хятад улсын ДНБ 6.8 хувиар нэмэгджээ

2018-07-16 15:27:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Статистикийн ерөнхий газрын 16-нд нийтэлсэн макро эдийн засгийн тоо баримтаас үзвэл, 2018 оны эхний хагаст Хятад улсын ДНБ 41 их наяд 896 тэрбум 100 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар нэмэгджээ. 

Улирлаар тооцвол, нэгдүгээр улиралд 6.8, хоёрдугаар улиралд 6.7 хувиар нэмэгдэж, 12 улирал дараалан 6.7-6.9 хувийн хооронд нэмэгдсэн байна. Аж үйлдвэрийн хувьд, нэгдүгээр аж үйлдвэр 2 их наяд 208 тэрбум 700 сая юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар, хоёрдугаар аж үйлдвэр 16 их наяд 929 тэрбум 900 сая юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувиар, гуравдугаар аж үйлдвэр 22 их наяд 757 тэрбум 600 сая юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгджээ.  

Мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд Хятадын Статистикийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Мао Шэн-Юн: Улс ардын эдийн засаг эхний хагас жилд ерөнхийдөө тогтвортой, нэмэгдэх хандлага гарсан. Бүтцийн зохицуулалт гүнзгийрч, шинэ хуучин хөдөлгөгч хүч солигдон, чанар үр ашиг тогтвортой дээшилсэн. Хятадын эдийн засаг ийнхүү чанартай хөгжил өөд явж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ